ФОТО: Шатахууны үнэ 200-300 төгрөгөөр БУУРЧ ЭХЭЛЛЭЭ
2020 оны 4 сарын 14
Өнгөрсөн гуравдугаар сарын 19-ны өдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар шатахууны үнийг литр тутамд 50 төгрөгөөр бууруулсан. Мөн өнгөрөгч баасан гарагт /2020.04.10/ УИХ-н дарга Г.Занданшатар дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн 300 төгрөгөөр бууруулах тухай мэдээлсэн.
АИ92 шатахууны үнэ хямдарч 1500 төгрөг боллоо
Тэгвэл томоохон шатахуун импортлогч компаниудын жижиглэн худалдааны үнэ литр тутамд 200-320 төгрөгөөр буурчээ. Тухайлбал, Петровис компанийн Улаанбаатар хот дахь Тасганы овоо, Энхтайваны гүүр, Өргөө кинотеатрын замын эсрэг талын KFC зэрэг 3 салбар шатахууныхаа үнийг 130-320 төгрөгөөр бууруулсан байна.
Тухайн салбаруудад
- АИ92 шатахуун литр тутамд 270 төгрөгөөр хямдарч 1500 төгрөг,
- ДТ 320 төгрөгөөр хямдарч 2150 төгрөг,
- А95 шатахуун 130 төгрөгөөр хямдарч 2050 төгрөг,
- А98 шатахуун 130 төгрөгөөр хямдарч 2200 төгрөг болжээ.
Бид энэ тухай харуулсан фото сурвалжлагыг танд хүргэж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
616008
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс