Авто машины ноцтой осол гарч, нэг хүн гэмтжээ
2020 оны 4 сарын 14
Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат багийн “Алтайн-Ам” гэдэг газар хоёр автомашин мөргөлдөж төмөр эд ангид хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 04.11-ний өдрийн 08:17 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын дөрвөн алба хаагч, нэг автомашинтай 120 км зам туулан 10:30 цагт очиход Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар хотын чиглэлд хоёр зорчигчтой зорчиж явсан “Маяти-2” загварын ачааны автомашин “Хово” загварын өөрөө өргөгч автомашинтай мөргөлдөж “Маяти-2” загварын ачааны автомашины жолооч Г/39 настай, эрэгтэй/ автомашины бүхээгт хавчуулагдан гэмтсэн байсан тул эсэн мэнд гаргаж тус сумын хүн эмнэлэгт хүргэж өгсөн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3
1
616003
4 эможи