“Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн нэгдүгээр үе шатны төсөл”-ийн ажлын байрны шалгаруулалт хийгдэнэ

2014 оны 7 сарын 23

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, Нийслэлийн Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт төвлөрлийг сааруулах, нэг төвт хотоос олон төвт хот болон хөгжүүлэх зорилт тавьсан.  Энэ хүрээнд нийслэл Азийн хөгжлийн банктай хамтран  “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих” хөтөлбөрийг боловсруулсан юм. Есөн жилийн хугацаанд гурван үе шаттай хэрэгжих энэхүү хөтөлбөрийн эхний үе шат нь  Улаанбаатар хотын хотын хойд хэсгийн гэр хорооллын гүнд байрлах Долоон буудал болон Баянхошуу орчмыг  Сэлбэ ба Баянхошуу дэд төв болгон хөгжүүлж эдгээр дэд төвүүдэд 200 мянга орчим хүн оршин суух боломжтой, нийгмийн үйлчилгээ, инженерийн байгууламжийг цогцоор нь шийдэх  хөтөлбөр бөгөөд эхний ээлжийг 2014-2016 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.  Тус хөтөлбөрийг 2014 оны 5-р сарын 23-ны өдөр Монгол Улсын их хурлаас соёрхон баталсан бол  Засгийн газрын 2014 оны 6 дугаар сарын 28-ны хуралдаанаар  “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн нэгдүгээр үе шатны төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төслүүдийг зарчмын хувьд зөвшөөрч  зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурсан юм. Мөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 4 дүгээр сарын 26-нд болсон ээлжит хуралдаанаар уг төслийг хэрэгжүүлэх нэгжийг байгуулж, нийслэлийн Засаг даргын захирамжаар нэгжийн бүтэц орон тоог баталлаа.  Төсөл хэрэгжүүлэх нэгж нь 11 хүний орон тоотой ажиллах бөгөөд нийслэлээс төсөл хэрэгжүүлэх нэгжид ажиллах хүсэлтэй иргэдийн дунд сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаад байна

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6160
0 эможи
keyboard_arrow_up