Д.Одбаяр ба Ж.Бямбадорж

2020 оны 4 сарын 14

Arslan.mn

ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаяр цэцийн дарга байхдаа онгоцны үйлчлэгч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр БНСУ-ын улсын хуулийн байгууллагад шалгагдаж байв.   Хүний эрхийг тэргүүн зэрэгт тавьдаг тус улсаас Д.Одбаярт долоон сая вонын торгууль ногдуулсан билээ.  Мөн “Korean Air” компанид ажилладаг монгол ажилтнуудыг айлган сүрдүүлсэн гэх хэргийг нь шалгаж, нөгөө талаас гомдлоо татсан учраас хэргийг хаасан байдаг.   Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-ын хуулийн байгууллагын өмнө хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээв.  Харин тэр Монголын ард түмэн, төр засаг, хуулийн байгууллагын өмнө хариуцлага хүлээгээгүй, уучлалт ч гуйгаагүй.  БНСУ-ын хуулийн байгууллагад ярьж байсан зүйл нь Монголдоо ирсний дараа эрс өөрчлөгдөв. 

“Намайг хэлмэгдүүлсэн” мэтээр хэвлэл мэдээлэлд ярилцлага өгч, баатар мэт аашилсан. Улмаар Үндсэн хуулийн цэцийн даргаасаа чөлөөлөгдсөн ч Цэцийн гишүүн хэвээр үлдсэн юм.  Уг нь бол онгоцны үйлчлэгч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн Цэцийн дарга Д.Одбаярт Үндсэн хуулийн эрх зүй, хүний эрхийг хамгаалагч байгууллагад үлдэх ёс зүй байхгүй.  Нөгөө талаар Д.Одбаярыг хамгаалж үлдээснээр Үндсэн хуулийн цэцийн нэр хүнд улам л шороотой хутгалдсан байдаг юм.

Тэгвэл үүнтэй үйлдлээрээ биш ч үйл явцаараа адил төстэй байж болох дахин нэг даргын асуудал нийгэмд өрнөж байна. ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж “Зөв амьдрах ухаан” төвийн тэргүүн Г.Загдаа нарын утсаар ярьсан бичлэг ил болов. Тус бичлэгт Ж.Бямбадорж “Би өдөр бүр нэг хүнтэй ажиллах боломж байхгүй. Зарим үед гөлөгнүүдтэй гөлөг шиг ярьж байж ялдаг шүү дээ. Чи юу эс андах вэ” гэжээ.  Жирийн нэг байгууллага биш Монгол Улсын иргэн бүрийн эрхийг хангаж, олон улсад төлөөлдөг байгууллагын дарга нь иргэдээ “гөлөг” хэмээн нэрлэж байгааг сонсох гунигтай байв.  Үүнээс  шалтгаалан ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржид хариуцлага хүлээлгэх асуудал төр засгийн хэмжээнд биш гэхэд нийгэмд яригдаж эхэлсэн нь үнэн.  Гэтэл өчигдөр  Ж.Бямбадорж энэ талаараа тайлбар өгсөн.  Ингэхдээ “Гөлөг гэж ярьсан хэсэг бий. Хүн гөлөгтэй хамгийн энхрий харьцдаг шүү дээ.

Би Г.Загдаад “Бусадтай хүнлэг харилц” гэж хэлээд болохгүй байхаар нь “Зөөлөн харилц, хүн гөлгийг өхөөрддөг шүү дээ гэсэн” тайлбар хэлж байна.  Ж.Бямбадорж дарга Д.Одбаярын нэгэн адил арьсаа хамгаалаад эхэлсэн.

Муугаар бодоход ХЭҮК-ын даргын ажлаа өгдөг юм аа гэхэд  ХЭҮК-ын гишүүнээр үлдэнэ л гэж зүтгэх байх даа, өмнөх жишгээр бол...

Т.Сайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
angry an post
7
615997
11 эможи
keyboard_arrow_up