Ж.Амгалан: Нийтийн хэв журмыг хамгаалахад БҮХ НИЙТИЙН ОРОЛЦОО чухал

2020 оны 4 сарын 13

Arslan.mn

Өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед иргэдийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журмыг хамгаалах чиглэлээр Цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй ажлын талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийж, нөхцөл байдлыг танилцууллаа. 

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан " COVID-19-ын халдварын энэ үед Цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ улсын хэмжээнд зохион байгуулж, гүйцэтгэж байна. Олон нийтийн аюулгүй байдлыг хангах гэдэг бол хүний эрүүл мэнд, амь нас, байгаль орчин болон улс орны эрх ашигт ноцтой хор ууршиг, хохирол учруулах аюулыг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг хэлж байгаа юм. Тиймээс хуулийн хүрээнд уг үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагууд болон төв орон нутгийн засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжтэй хамтран зохион байгуулж байна.

Цагдаагийн байгууллага 12 дугаар сарын 31-ний өдөр Хятадын Ухань хотод халдварт өвчин гарсах гэх мэдээлэл авснаар бэлтгэл ажлыг хангасан. УОК, Цагдаагийн байгууллага, эрүүл мэндийн байгууллага, мэргэжлийн хяналт, онцгой байдал, тагнуулын байгууллагууд шуурхай хамтран ажиллаж цаг хугацааны болоод авах арга хэмжээнүүдийг өнөөдрийн байдлаар дэлхийн зарим орнуудаас өмнө урьдчилаад авсан. Ажлаа цэгцэлсэн байгаа. Ингэснээр бидэнд давуу олон давуу талууд гарч байна. Гэхдээ цаашид авах арга хэмжээний ажлууд их. Халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс одоо эдийн засгийн болоод хүн амын эрүүл мэндийг хэрхэн авч гарах вэ дээр бүх төрлийн арга хэмжээг авч байна.

Цагдаагийн байгууллага өөрсдөө байгаа нөөц бололцоогоо зөв ашиглаж, зөв хувирлаж, хүн хүчээ  болон төсвөө зардлаа зөв хувирлаж энийг давуун туулна. Гэхдээ энэ бол зөвхөн 4,5 дугаар сард яригдаж байгаа асуудал биш. 

Харин иргэдийн зүгээс иргэний журамт үүргээ биелүүлэх хэрэгтэй. Харин тэр үүргээ хэрхэн, яаж биелүүлэх аргачлал замыг нийслэл, аймаг, сумын онцгой комисс, түүнийг дагаж байгуулагдсан шуурхай штабууд зохион байгуулна.

Одоо тусгарлалтаас гарсан иргэдийг аймаг, сумын шуурхай комисст хүлээлгэж өгнө. Өнөөдрийн байдлаар 5000 гаруй иргэн 21 аймгийн 300 гаруй сумын 1000 гаруй хороонд иргэд ажиглалтанд очсон байгаа. Гэтэл иргэдээс гаргаж байгаа зөрчил багагүй байна. Яланагуяа өөрийгөө тусгарлах, хяналтанд авах үүргээ биелүүлэхгүй байна. Тиймээс одоо иргэд бие биендээ хяналт тавих хэрэгтэй байна. Бага насны хүүхдийг гадуур авч явахгүй байх тал дээр өдөр болгон хяналт тавьж байна. Бид дэглэмээ л сайн барих хэрэгтэй. Ингэж байж бид монгол улсаа авч гарна. Иргэдийн хайхрамжгүй байдал, хөл хорионы заавар зөвлөгөөг дагаж, мөрдөөгүйгээс дэлхийн хотуудад өвчлөл эрс нэмэгдэж байна гэж үзэж байгаа тул иргэд цаашид назгайрч, анхаарлаа сулруулж болохгүй, дэглэмээ үргэлжлүүлэн хатуу сахих шаардлагатай " гэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615986
0 эможи
keyboard_arrow_up