ПРОКУРОР: Зөрчил гаргасан цэвэр усны үйлдвэрүүдэд МЭДЭГДЭЛ хүргүүлжээ

2020 оны 4 сарын 13

Arslan.mn

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, түүнийг зөрчигдөхөөс сэргийлэх зорилгоор тус аймагт ундны цэвэр ус үйлдвэрлэн, борлуулдаг аж ахуйн нэгжүүдийг аймгийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр шалгажээ.

Шалгалтын хүрээнд нийт 3 цэвэр усны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцахад ажилчид нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамрагдаагүй, ажлын хувцасаа бүрэн өмсдөггүй, гар угаах өрөө нь шаардлага хангаагүй, ариутгалын бодисуудыг хаягжуулаагүй, савласан усанд үйлдвэрлэсэн хугацааг тавиагүй, 2020 оны ус ашиглах дүгнэлт гаргуулаагүй, ус ашиглах гэрээ байгуулаагүй зэрэг цөөнгүй зөрчлүүд илэрсэн байна.

Сүхбаатар аймгийн прокурорын газраас цаашид иргэдийг эрүүл ахуйн шаардлага хангасан ундны усаар хангах, шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг арилгах талаар холбогдох байгууллагуудад прокурорын мэдэгдэл болон хугацаатай албан бичиг хүргүүлж, биелэлтийг эргэж тооцохоор шийдвэрлэжээ. 

Эх сурвалж: СҮХБААТАР АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615981
0 эможи
keyboard_arrow_up