Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийн шүүх хурлыг дахин хойшлуулав
Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийн анхан шатны шүүх хурлыг дахин хойшлуулжээ. Тодруулбал, Ш.Мөнгөншагай нарын 15 хүнд холбогдох уг хэргийн шүүх хурал өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байв. Харин шүүгдэгч Ж.Цэцгээгийн өмгөөлөгч Б.Манлайжав нь ХӨСҮТ-ийн тандалт судалгааны төвийн эмчийн магадлагаагаар 14 хоног тусгаарлагдсан, шүүгдэгч Б.Сайханцэцэгийн өмгөөлөгч П.Одонтунгалаг, Э.Халиунбаярын өмгөөлөгч А.Золжаргал нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул ийнхүү шүүх хуралдааныг хойшлуулсан байна.
Шүүхээс өмгөөлөгч П.Одонтунгалаг, А.Золжаргал нарыг Зөрчлийн хуулийн дагуу тус бүр 300 мянган төгрөгөөр торгожээ. Улмаар шүүх хуралдааныг энэ сарын сарын 27-ны 09.30 цагт товлосон байна.
Сануулахад, өмнө нь гуравдугаар сарын 19-нд товлосон шүүх хуралдааныг шүүгдэгчдийн гаргасан хүсэлтийн дагуу хойшлуулж байсан юм.