Ч.ЧИНБАТ: Г.Загдааг баривчилсан нь ХУУЛЬ ЁСНЫ ДАГУУ явагдаж байгаа үйл ажиллагаа

2020 оны 4 сарын 13

Arslan.mn

“Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдааг баривчилсан гэх мэдээлэлд цагдаагийн байгууллагаас тайлбар өглөө. 

ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, хурандаа Ч.Чинбат “Цагдаагийн байгууллагаас 2019 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаад үйлдсэн гэх гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй таван үйлдлийг шалгасан. 

Эрүүгийн хуулийн 23.1 .1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг эсэргүүцэх”, 11.6.1-д заасан “бусдын биед хөнгөн хохирол учруулах”, 12.1 дүгээр зүйл буюу “хүчиндэх” гэмт хэрэгт холбогдуулж шалгаж байна. Эдгээрийн зарим нь шалгагдаж байгаа бол заримыг нь шийдвэрлэсэн. 

Г.Загдаа нь иргэн Б, М нарыг зодож, хөнгөн хохирол учруулсан хэрэгт БЗД-ийн цагдаагийн хэлтэс мөрдөн байцаалтын ажиллагаа хийж дуусаад, шүүхэд шилжүүлэх саналтайгаар дүүргийн прокурорын газарт шилжүүлсэн. 

2020 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр иргэн Х-гээс Г.Загдаад удаа дараа хүчиндүүлсэн гэдэг гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гомдол мэдээлэл хүлээж аваад хэрэг бүртгэлтийн хэрэг нээсний дараа цугларсан нотлох баримтыг үзээд хойшлуулшгүй тохиолдол баривчлах бүрэн эрхтэй. Тиймээс Г.Загдааг баривчилсан нь хууль ёсны дагуу явагдаж байгаа үйл ажиллагаа юм. Түүнийг 48 цагийн хугацаанд саатуулна. Цаашид саатуулах эсэхийг шүүх шийднэ.

"Зөв амьдрах ухаан" ТББ-д 130 гаруй иргэн, 42 хүүхэд байсан гэдэг мэдээлэл бий. Хүүхдүүдийг хамгаалах чиглэлээр хүүхэд хамгааллын байгууллага цагдаагийн байгууллагатай хамтран үйл ажиллагаа явуулж байна. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
615972
8 эможи
keyboard_arrow_up