БХТ: Барилгын төсөв зохиох дүрэм /БНБД81-95-12/-ийг шинэчлэн баталлаа

2020 оны 4 сарын 13

Arslan.mn

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 181 дугээр тушаалаар баталсан Барилгын төсөв зохиох дүрэм нь 8 дахь жилдээ мөрдөгдөж байна.

Энэхүү дүрмийг батлуулснаар тухайн үед ихээхэн шүүмжлэлд өртөж барилгын төсөвт өртгийг өсгөсөн, хөөсрүүлсэн хүчингүй болгох гэсэн олон эсэргүүцэлтэй тулгарч байсан хэдий ч шат шатны байгууллага, удирдлагуудад ойлгуулж танилцуулсаар өнөөдрийг хүрсэн билээ.

2019 оны Барилгын удирдах ажилтны зөвлөгөөн дээр Барилгын төсөв зохиох дүрэмд нэр томьёоны хувьд тодорхойгүй, хүрэлцдэггүй зардлууд их байдаг, үүний нэг нь хөдөлмөр хамгааллын зардал, барилгын ажилчдын тарифт цалин бага гэх мэт нилээд шүүмжийг зөвлөгөөнд оролцогч нар хэлж байсан.

  2019 оны Барилгын удирдах ажилтны зөвлөгөөний шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор эхэлсэн байсан ажлуудынхаа хугацааг шахаж 2019 онд төсөв үнэ бүрдлийн норм нормативыг шинэчлэх чиглэлээр багагүй ажлыг хийж гүйцэтгэлээ.

Үүний нэг нь Барилга, хот, байгуулалтын сайдын 2020 оны 30 дугаар тушаалаар батлагдаж, Захиргааны ерөнхий хуулийн дагуу Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 4722 дугаарт бүртгүүлсэн Барилгын төсөв зохиох дүрмийн шинэчлэлт юм.

2012 онд баталсан Барилгын төсөв зохиох дүрмийн хэрэгжилтийн явцад Барилгын тухай хууль шинэчлэгдэж батлагдсантай уялдуулах, мөн тушаал шийдвэрээр орсон өөрчлөлтийг нэгтгэх, дүрэмд тодорхойгүй байгаа зүйлийг тодруулах зарчмыг гол зорилго болгон ажилласан.

Шинэчилсэн дүрмээр орсон гол өөрчлөлтийг дурьдвал:

  1. Хуучин дүрмээр барилгын ажил гүйцэтгэх ерөнхий нөхцөлийг бүрдүүлэх зардал гэж нэрлэж байсныг- Барилгын удирдлага зохион байгуулалтын зардал;
  2. Захиалагчийн албаны зардал гэж нэрлэж байсныг –Захиалагчийн техникийн хяналтын зардал;
  3. Захиалагч байгууллага Барилгын тухай хуулийн 42.2-т заасны дагуу өндөр болон онцгой төвөгшилтэй барилга байгууламжид зөвлөх үйлчилгээг авахдаа зөвлөх үйлчилгээний зардлыг барилга угсралтын ажлын өртгийн дүнгээс 5 хувиар тооцож, захиалагчийн техникийн хяналтын зардлыг давхардуулахгүйгээр тусгана гэсэн заалт нэмэгдсэн.
  4. Зохиогчийн хяналтын зардлыг барилга угсралтын ажлын өртгийн дүнгээс 1 хувиар тооцно гэж тодорхой болгож оруулсан.
  5. Магадлашгүй ажлын зардлыг барилга угсралтын ажлын төсөвт өртгийн дүнгээс орон сууц, иргэний зориулалттай барилга байгууламжид 2 хувь, үйлдвэрийн зориулалттай барилга байгууламжид 3 хувь, онцгой төвөгшилтэй барилга байгууламж, усны барилга байгууламжийн 1 дүгээр ангийн үндсэн барилгад 10 хүртэл хувиар тус тус тооцно тодотгосон заалтыг нэмсэн.
  6. Барилгын ажлын төсөв зохиоход баримтлах барилгын удирдлага, зохион байгуулалтын зардал /нэмэгдэл зардал/-ыг тооцох барилга байгууламжийн төрлийг олшруулж нэмэгдэл зардлаас тооцогдох зардлуудын хувь хэмжээг тогтоож өгсөн. Жишээлбэл барилгын удирдлага зохион байгуулалтын зардлын 15 хувь нь талбайн хөдөлмөр аюулгүй ажиллагааны зардал байна. Ажилчдын хөдөлмөр хамгааллын зардал ажиллах хүчний зардалд бүгд цалингаас 13,6 хувиар тооцогддог. Барилга байгууламжийн нийт төсөвт өртөгт хөдөлмөр хамгааллын зардал 4-5 хувийг эзлэж байгаа.
  7. Барилга байгууламжийн төсөвт өртгийн товчоонд талбайн хөдөлмөр хамгааллын зардалд оногдох өртгийг ил харагдахаар маягтыг нэмж өөрчилсөн.
  8. Магадлашгүй ажлын зардалд ямар зардлууд орох, баталгаажуулах албан тушаалтныг тодорхой болгож хүснэгтээр харуулсан
  9. Барилгын тухай хуулийн 8.2 дахь заалтын дагуу Барилгын үйл ажиллагаанд оролцогчийн буруутай үйлдэл, эс үйлдэхгүйгээс учирч болох хохирлыг шууд зардлын дүнгээс 0,5 хүртэл хувиар даатгуулна. Даатгалыг захиалагч, гүйцэтгэгч нар урьдчилан тохиролцож барилга байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээнд тусгана. гэсэн заалтыг нэмж оруулсан.
  10. Барилгын төсөв зохиох дүрэм батлагдсанаас хойш 4 удаагийн тушаалаар өөрчлөлт орсон байсан.
  • Зураг төсөлд магадлал хийх ажлын хувь хэмжээг өөрчилсөн БХБС-ын 2014 оны 107 дугаар
  • Зохиогчийн хяналтын зардлыг төсөвт тооцох тухай БХБС-ын 2015 оны 185 дугаар
  • Барилгын хог хаягдлын тухай 2018 оны 09 дүгээр
  • Барилга байгууламжийн төсвийн тооцооны нүүр хуудас, тайлбар бичгийн загвар батлах тухай 2018 оны 43 дугаар тушаалуудыг хүчингүй болгож дүрэмд нэгтгэж оруулсан. /эдгээр тушаал хүчингүй болсон хэдий ч тушаалын заалтуудыг дүрэмд нэгтгэж оруулсан./

БХБС-ын 2020 оны 30 дугаар тушаалын  2 дугаар заалтад “Барилгын төсөв зохиох дүрэм” /БНбД81-95-12*/2020/-ийг хөрөнгө оруулагч, захиалагч, гүйцэтгэгч болон төсөвчид 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдлөг болгосугай гэж заасны дагуу дүрэм 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөх ба  барилга байгууламжийн ажил нь 2021 онд эхлэх, 2021 оны улс, орон нутгийн төсөвт хөрөнгийг суулгах төсөл арга хэмжээний зураг төсөв нь 2020 онд хийгдэж байгаа бол шинэчилсэн дүрмээр төсвийн тооцоог хийнэ.

Барилгын төсөв зохиох дүрмийн өөрчлөлтөөр зөвхөн онцгой төвөгшилтэй барилга байгууламж, усны барилга байгууламжийн 1 дүгээр ангийн үндсэн барилгад магадлашгүй ажлын зардлыг тооцох, өндөр болон онцгой төвөгшилтэй барилга байгууламжид зөвлөх үйлчилгээ авах тохиолдолд төсөвт өртөг тооцсон хувиар нэмэгдэхээс өөрөөр төсөвт өртөг нэмэгдэх ямар нэг нэмэлт өөрчлөлт ороогүй болно.

Эх сурвалж: БХТ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615970
0 эможи
БХТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up