“Барилгын ажилчдын тарифт цалингийн жишиг“-ийг ШИНЭЧЛЭН баталлаа
Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 217 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар Барилгын ажилтны тариф цалингийн жишиг, 2 дугаар хавсралтаар цаашид тарифт цалинг индексжүүлэн хэрэглэх аргачлалыг баталсан.
Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.10 дугаарт барилгын ажилтны тарифт цалингийн жишгийг Санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөж батлах заалттай байдаг.
Хуулийн энэ заалтын дагуу шинэчилсэн тарифт цалингийн жишгийг Сангийн яамтай зөвшилцсөн.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн дагуу Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 4625 дугаарт бүртгүүлсэн.
Энэхүү тарифт цалингийн жишгийг Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5 дахь заалтын дагуу төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх гэж заасны дагуу 2021 оны 01 дүгээр сарын 1-ээс эхлэн мөрдөнө.
Барилга хот байгуулалтын сайдын 217 дугаар тушаалын 3 дугаар заалтад Тарифт цалингийн жишгийг шинэчлэн баталсантай холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө барилга байгууламжийн зураг төсөл нь магадлалын дүгнэлтээр баталгаажсан, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж эхэлсэн төсөл арга хэмжээнд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны 263 дугаар тушаалаар баталсан тарифт цалингийн жишгийг хэвээр мөрдөнө гэж заасан байгааг сайн анхаарч ажилдаа хэрэгжүүлж ажиллах хэрэгтэй.
Барилга байгууламжийн ажил нь 2021 онд эхлэх, 2021 оны улс, орон нутгийн төсөвт хөрөнгийг суулгах төсөл арга хэмжээний зураг төсөв нь 2020 онд хийгдэж байгаа бол шинэчилсэн тарифт цалингийн жишгээр барилга байгууламжийн төсвийн тооцооны ажиллах хүчний зардлын тооцоог хийнэ.
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны 263 дугаар тушаалаар батлагдсан тарифт цалингийн жишгээс 2019 оны 217 дугаар тушаалаар баталсан барилгын ажилтны тарифт цалин 2 дахин өссөн.
БХБСайдын 2019.12.30-нй өдрийн 217 дугаар тушаалаар батлагдсан тарифт цалингийн жишиг
Мэргэжлийн зэрэг |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
Тарифын итгэлцүүр |
1.00 |
1.22 |
1.44 |
1.62 |
1.78 |
1.92 |
|
Хөдөлмөрийн хэвийн нөхцөл |
Цагаар ₮ |
3860 |
4709 |
5558 |
6253 |
6870 |
7411 |
Хийснээр ₮ |
4272 |
5212 |
6150 |
6921 |
7604 |
8202 |
Эх сурвалж: БХТ
|