Х.Хатанбаатар: Цахим орчинд иргэдээс мөнгө хурааж азтан шалгаруулах нь ЗАЛИЛАХ төрлийн гэмт хэрэг

2020 оны 4 сарын 13

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Х.Хатанбаатартай ярилцлаа.


-Цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулдаг бүлэг этгээдүүдийг илрүүлж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар мэдээлэл гарчээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-2017 оны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар мөрийтэй тоглохыг гэмт хэргээс хасч зөрчлийн хуулинд оруулсан байсан. Энэ үеэр мөрийтэй тоглоом зохион байгуулсан, орон байраар хангасан бол зөрчлийн хуульд заасны дагуу 500 мянгаас хоёр сая хүртэл төгрөгөөр торгох санкцтай байв.

Сүүлийн гурван жилийн хугацаан дахь статистик мэдээллийг харахад тогтмол 40-50 хувиар нэмэгдэж ирсэн байдаг. Энэ хугацааны туршид мөрийтэй тоглоом манайд хөгжиж байсан нь тоон үзүүлэлтээс харагдаж байгаа юм.

Харин 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар мөрийтэй тоглоом зохион байгуулах, байраар хангах үйлдлийг гэмт хэрэгт зүйлчилж 3-5 жил хорих ял шийтгэхээр хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд цагдаагийн байгууллага мөрийтэй тоглоом зохион байгуулсан, орон байраар хангасан этгээдүүдийг мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Улмаар 12 этгээдэд дөрвөн хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

-Хэргийн газраас 1.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөрөнгө хураан авч битүүмжилсэн гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-Дээрх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж биетээр 250 сая төгрөг хурааж авсан. Мөн нөүтбүүк, макбүүк, процессор, гар утас, пос машин зэрэг 100 гаруй техник хэрэгслийг хэргийн газраас хурааж битүүмжлээд байна. Мөн дээрх этгээдүүдийн гэр бүлийн гишүүдийн нэр дээр бүртгэлтэй 490 сая төгрөгийн өртөг бүхий зургаан орон сууц, 200 орчим сая төгрөгийн өртөг бүхий гурван тээврийн хэрэгсэл, хадгаламжид 840 сая төгрөг байсныг битүүмжилж авсан. Нийт 1.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дээрх этгээдүүдээс хурааж авсан. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

-Мөрийтэй тоглоомыг дагаж гардаг дам хохирол нь өндөр байдаг юм шиг. Зөрчлийн хуулиас эрүүгийн хуульд оруулснаар гарах үр дүнг та хэрхэн харж байна вэ?

-Мөрийтэй тоглоом тоглох гэдэг өөрөө хууль бус. Зөрчлийн тухай хуулийн 5.7-д зааснаар мөрийтэй тоглоом тоглосон этгээдэд торгуулийн арга хэмжээ авагдах ёстой. Мөрийтэй тоглоом гэдэг хар тамхи шиг хүнийг донтуулдаг, аюултай зүйл. Мөрийтэй тоглоомонд донтсон этгээд мөнгө олохын тулд залилан мэхлэх, дээрэмдэх, хулгайлах гэмт хэрэг үйлдэж мөнгө олдог. Мөн дээрээс нь өөрийн гэрийн эд хөрөнгийг зарж үрдэг хор уршигтай. Нийгэмд гарах дам хохирол нь өндөр байдаг учраас Эрүүгийн хуульд оруулсан нь зөв гэж харж байна.

Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авдаг байхад цахим тоглоомын газрын хэрэглэлүүдийг лацдах, хураах эрхгүй байсан. Торгоод л өнгөрнө. Ашиг орлогынхоо цөөхөн хувиар торгуулаад үйл ажиллагаагаа үргэлжлүүлдэг байв. Одоо бол шууд лацдаж зохион байгуулсан этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж хариуцлага тооцох эрх зүйн чадамжтай болсон.

Мөрийтэй тоглоомыг олон янзаар зохион байгуулдаг. Орон байранд цуглуулах хэлбэр байна. Нөгөө талаараа цахим орчинд программ бүтээгээд хүмүүсийг уриалан дуудаж код өгч 5-10 хүнийг бүлэг болгож покер тоглож байгаа юм. Цахим дахь операторын үүргийг зохион байгуулж байгаа этгээд гүйцэтгэдэг. Зохион байгуулах үүрэг гүйцэтгэсэн этгээдийг 3-5 жилийн хорих ялаар шийтгэх хуулийн шинэ заалттай болсон.

Үүнээс гадна тухайн этгээд нууц дугаар аваад мөрийтэй тоглож байна гэж итгэж байтал нөгөө талд нь цахим луйвар явж байдаг. Бүлэг этгээдүүд цахимд нийлж бусдын мөнгийг луйвардаж авах явдал бий.

Дээрх их хэмжээний мөнгө бол одоогоор ил болоод байгаа нь. Цаашид мөрдөн шалгах ажиллагааны явцад хэдий хэмжээний мөнгө луйвардаж авсан нь тогтоогдох байх.

Бохир аргаар олсон мөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд янз бүрийн арга хэрэглэсэн байна лээ. Жишээ нь, үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани, хадгаламж зээлийн хоршоо байгуулж байна. Үл хөдлөх хөрөнгийг худалдаж аваад эргээд зарж борлуулах маягаар цэвэр мөнгө болгож байгаа юм. Дээрээс нь татвараас нуун далдлах гэмт хэрэг давхар үйлдэгдэж байдаг.

-Энэ төрлийн хууль бус үйл ажиллагаа явуулдаг хэдэн газрын үйл ажиллагааг түдгэлзүүлээд байна вэ?

-Сүүлийн гурван сарын хугацаанд цагдаагийн байгууллагас нийтдээ 126 ширхэг мөрийтэй тоглоом зохион байгуулдаг фэйсбүүк хуудас, хаяг, 46 төрлийн вэб сайтыг илрүүлж харилцаа холбооны зохицуулах хороотой хамтраад устгасан байгаа.

-1.9 тэрбум гэдэг их мөнгө. Энэ хөрөнгө мөрдөн шалгах ажиллагааны явцад өсөх хандлагатай байгаа талаар та яриандаа дурдлаа. Ер нь нэг иргэн дунджаар хэд орчим төгрөгөөр мөрийтэй тоглосон байна вэ?

-Янз бүр. Хамгийн багадаа л таван мянган төгрөг төлж код авсан байгаа юм. Тав арван мянгаар хожиж байгаад л ахиухан дүнтэй мөнгөн дүн дээр алдсан тохиолдол олон байна. Зөвхөн нэг удаа тоглохдоо л таван сая төгрөгөөр код авч тоглосон тохиолдол байсан.

-Цахим мөрийтэй тоглоом тоглосон иргэдэд Зөрчлийн хулийн дагуу арга хэмжээ тооцсон уу. Төрийн албан хаагч тоглосон тохиолдол байна уу?

-Одоогоор төрийн албан хаагч тоглосон тохиолдол бүртгэгдээгүй. Нэг данс руу нь л 10 орчим мянган хүн их бага хэмжээний мөнгө шилжүүлсэн байгаа юм. Тэр бүрийг нягталж шалгахад цаг хугацаа орно. Ямар ажил хөдөлмөр эрхэлдэг хүн тоглосон, төрийн албан хаагч эсэхийг нь шалгаж тогтооно.

-Ер нь хөл хорио тогтоосон, иргэд гэртээ байгаа энэ үед гол төлөв ямар төрлийн гэмт хэрэг зонхилж байна вэ?

-Иргэд ихэвчлэн цахим орчинд өдрийг өнгөрөөж байна. Гэмт хэрэгтнүүд үүнийг нь олзолж хууль бус үйл ажиллагаагаа явуулаад эхэлжээ. Иргэд гэртээ цахим орчинд цагийг өнгөрүүлэх болсноор онлайн худалдаа, хүргэлтийн үйлчилгээ, азтан шалгаруулах үйл ажиллагаа, сонжоо гэх мэт цахим гэмт хэргүүд эрчээ аваад байна.

Тэр дундаа иргэдээс 5-10 мянган төгрөг хурааж азтан шалгаруулж байгаа нь ашиг олох зорилготой, залилангийн шинжтэй үйлдэл гэдийг энд анхааруулъя. Эхлээд тодорхой хэмжээний мөнгө амлаад азтан шалгаруулдаг байсан бол энэ нь даамжраад байр, машин хурдан удмын адууны хонжвортойгоор явагддаг болжээ. Идэвхтэй группт лайв хийгээд л данс байршуулж иргэдээс 20 мянган төгрөг хурааж азтан шалгаруулдаг болж. Манайхан ч амар хялбар аргаар мөнгөө үржүүлээд авах сонирхолдоо хөтлөгдөөд хэдэн зуугаараа л оролцоно. Эдгээр үйл ажиллагаануудын ихэнх нь ашиг хонжоо олох зорилготой байдгийг иргэд ухамсарлахгүй, залилуулсаар байгаа нь харамсалтай. Лайваар азтан шалгаруулахад үйл явцыг нь та нарийн хянах боломжгүй байдаг. Хэдэн таньдаг хүмүүстээ л хонжвороо хувааж өгч залилдаг бүлэг этгээдүүд байна. Үүнээс сэрэмжлэхийг дахин анхааруулъя.

Мөн онлайнаар бараа зарж иргэдийг залилдаг тохиолдол одоо хэр нь байгааг энд дуулгая. Захиалсан барааны урьдчилгаа гэж мөнгө аваад л алга болдог жишээ олон байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
2
wow an post
1
yay an post
sad an post
2
ouch an post
1
confuse an post
2
angry an post
5
615958
40 эможи

B
2021-02-14 13:23
Ene poker house gedeg city shalguulmaaar bnaaa poker online togluuulaaad bas edneeeheeer damjuuulj luiwar hurtel hiiij bna Nadad batlah zuil in bgaaa bi haaan hamdahwe
Зочин
2020-11-07 10:34
Монет алт зардаг файсбоок хүүхэн сугалаа гэж мөнгө татаж амьдараад байна энэ залилан уу?
zochin.
2020-11-02 23:39
tgd arga xemjee awaach. zondoo. l tiim zalilan. xij. bga xumuus. bn
Зочин
2020-11-01 21:15
T1 gulug dandaa hutsaj bhiin
Bu
2020-05-27 23:39
Live sugalaa gd iphone 11 3.500 g humuusees tsugluulaad duusanguutaa aavruugaa eejruugee egchruugee duudee ugchihdug neg luivarchin bn. Minii medher ene zalilangaar mash uh hunees mungu avj ger bulinhenige l aztan bolgood bga hun bn
зочин
2020-04-16 20:06
Сайхан бүсгүй групын одоо явуулж байгаа машины азтан шалгаруулах уралдаан арай л дэндүү байна лээ. 50,000 төгрөгнд 2 цамц 1000 бүсгүй аваад 14,000 саяын прус хожих юм гэсэн. Бараа материал нь цамц нь олоноороо авчирсан 10,000 цамц л байгаа. хүргэлт нь 3000 гэж байгаа. Тэгэхээр бодоод үзээрэй
Zochin
2020-04-15 00:34
Zizo ch bilu neg huuhen bainga sugalaa ted gd luiwar hgd bj bdg facer duren live aztan gsn luiwarchid
Miga
2020-04-15 00:32
Yg unen aztan shalgarulah hun n yaj ymr arga luiwar hihe olchod bhd humusud ergu dansand n mungu hgd aztan boloh gd goridood bj bdg guimen mal uymaa bi bur tm uym harhar ined hurdeg shd ewii dee ene humus uchrin oilgodguin bhda gd
Зочин
2020-04-14 16:44
Энэ НӨАТ бол жинхэнэ залилан боллоо.шалгах хэрэгтэй. !!!
Энхболд
2020-04-14 10:51
Сугалаа сугалаад аз ёндоогоо л сэргээж байгаа болохоос нээх их мөнгө хожоод байсан юм бол байхгүй, сугалаа нь заавал байх ёстой зүйлээ. Та нарыг дандаа юм таардаггүй хүмүүс юм байна гэж ойлголоо
Doogii
2020-04-14 08:58
Duuchim Anu bol arail bish koment hesegt zuv ym bichher shud bloklon harder mashinii talaar shalgah heregtei
Zochin
2020-04-14 01:38
Duuchin anugiin sugalaag shalgah htei . Unen ug huniig shuud bloke
unshigch
2020-04-13 23:20
namaig aztan bolson gesen messej ireh yum bi ch goridood l baigaa mortloo hariu ohoos aigaad suuj baina bi aztan monuu...
Enhee
2020-04-13 23:03
Batzorig gej hvnii 5058478122 ene dansnii ezen tsahim muriitei togloomiig togluuldag baisan jinhene luivar chin hulgaich baijee
GAITAI HUN
2020-04-13 22:39
ULS ARDAA SUGALAAGAAR EBARIMTIIG HONJWOR UGUHUUR BOL HUULI BUSDAAR BOL GUULI YUM BNLDAA TIIMVV TURIIN MIN CVLD URSHUU GJ
Зочин
2020-04-13 20:46
Ebarimt ni tuhain uyde humuus iig tatah zorilgotoi sugalaa ntr gej bsn odoo ugaasa hun bur oroltsood ali hediin idevhitei boltson bhad ni urgeljiluuleed zogsohoo bgaad buur humusiin Sanaliig avch heleltsehgui bgaa ni ashig sonirholiin shinjtei nileen heden ulsiin baiguullaguudiin hamtarsan zalilan bolood huvirsan ni unen odoo boliochee
Зочин
2020-04-13 20:40
Нөат ийн сугалаа чинь жинхэнэ залилан биш үү
haaa
2020-04-13 20:31
Uranholboogiin priusnii sugalaag shalgaad uguuchee
Зочин
2020-04-13 20:26
Ebarimt bol shuud bus utgaaraa zalilan
Алт
2020-04-13 19:56
Ашгүй дээ.Тэр мөрийтэй тоглоом покер мокерыг таслан зогсоогоосой.
Lll
2020-04-13 18:43
Ану Солонгон аашт гэсэн авгай нар байнга мөнгө хураадаг шүү дээ хүмүүсээс
zochin
2020-04-13 18:23
shidet 1000fb haygtai heseg ohid 3.4grtai unet edleliig /monet/340000bolno getel 675000r hun burees 1000avch zarj borluulj bn uuniig shalgaval yaasiin be luivar yum bishuu
Zochin
2020-04-13 17:39
Яг үнэн лайваар азтан шалгаруулна гэсэн зар маш олон удаа шалгаруулсан хүмүүс ч бна дансанд 5 10000 төг хийлгээд л азтан шалгаруулдаг энэ бол бас л залилан
Байнга л хожих сонирхол дээр дөрөөлж байдгийг больмоор юмаа!
2020-04-13 16:59
Болих хэрэгтэй.
хахаха
2020-04-13 15:13
НӨАТ-ийн сугалаа гээд төр нь эхэлж сугалаа хөнжвор гаргачиж иргэдээ луйвардсан байнашд
r
2020-04-13 14:26
noat chin bas zalillan shuu dee.tsagdaa nar ygaad ternii talaar yrihgui bna.10% awchihaad 8 shaachihaad 2 iig erguulj ogdog ene bol buur buren utgaarai luiwar
Зочин
2020-04-13 14:03
Чухал мэдээлэл байна. Цагдаагийнхан сайн ажиллажээ.
Зочин
2020-04-13 12:15
байр, машин хурдан удмын адууны хонжвортойгоор явагддаг болжээ. Идэвхтэй группт лайв хийгээд л данс байршуулж иргэдээс 20 мянган төгрөг хурааж азтан шалгаруулдаг болж. Манайхан ч амар хялбар аргаар мөнгөө үржүүлээд авах сонирхолдоо хөтлөгдөөд хэдэн зуугаараа л оролцоно. Эдгээр үйл ажиллагаануудын ихэнх нь ашиг хонжоо олох зорилготой байдгийг иргэд ухамсарлахгүй, залилуулсаар байгаа нь харамсалтай.
irgen
2020-04-13 12:14
ene havarjin l live aar aztang shalgaruulsan sh de tegeheer azaa uzeed yu ch hotsorson ni zalilangiin hohirogch bolson bna de balai yumaa odoo mongoo ter hunees ni butsaj avyaa
keyboard_arrow_up