УОК: Даваа гарагаас авто машинуудыг тэгш, сондгойгоор зорчуулна

2020 оны 4 сарын 12

Б.Ууганбаяр: Өнөөдөр 455 хүн тусгаарлах байрнаас гарч, гэрийн хяналтад шилжинэ

УОК-ын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр танилцууллаа. Үүнд: 

Машины дугаарын тэгш сондгойгоор нь хязгаарлалт хийж, хөдөлгөөнд хяналт тавихаар болжээ.  Маргаашнаас эхлэн уг шийдвэрийг нийслэл төдийгүй орон нутагт хэрэгжүүлэх тул аймаг, сумдын Засаг дарга нар шийдвэр гаргаж, хөдөлгөөнийг ийнхүү хязгаарлах юм.

Мөн түүнчлэн амны хаалт зүүх аяныг улс орон даяар тавдугаар сарын 31-нийг дуустал улс даяар өрнүүлэхээр болжээ. Аяны хүрээнд амны хаалттай эргүүл ажиллахаар болжээ. Эрх бүхий байцаагч нар шаардлага тавин амны хаалт зүүгээгүй иргэнийг Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
11
615942
32 эможи
keyboard_arrow_up