Х.Баясгалан: Цагдан хорих 461-р ангид цагдан хоригдож байгаа Х.Бат-Ялалтын биеийн байдал хэвийн байна
ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй Х.Бат-Ялалт өнгөрсөн сарын 31-нд өлсгөлөн зарлаад дөрөвдүгээр сарын 3-ны өдөр зогсоосон байгаа талаар бид өмнө мэдээлсэн.
Энэ талаар ШШГЕГ-ын хэвлэл олон нийттэй харилцах албаны ахлах мэргэжилтэн , хошууч Х.Баясгалангаас тодруулахад "Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 3-р сарын 27-ны өдрийн захирамжаар Х.Бат-Ялалтыг 3-р сарын 27-ны өдрөөс нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах болсон. Энэхүү захирамжаар Цагдан хорих 461-р ангид авч хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд 3-р сарын 31-ний өдөр хоригдогч Х.Бат-Ялалтыг зүгээс өлсгөлөн зарлах албан хүсэлтээ ангийн захиргаанд өгсөн байгаа. Энэ талаарх мэдээллийг өөрийнх нь өмгөөлөгч болон хяналт тавьж ажилладаг хууль хяналтын байгууллагад мэдэгдсэн. Өлсгөлөн зарлах хугацаа 4-р сарын 3-ны өдөр хүртэл үргэлжилсэн. Улмаар 4-р сарын 3-ны өдөр Х.Бат-Ялалтын зүгээс өлсгөлөнгөө албан ёсоор зогсоох болсон хүсэлтээ өгсний үндсэн дээр өлсгөлөнгөө зогсоосон байгаа. Өнөөдөрийн байдлаар биеийн байдал хэвийн байгаа." гэсэн тайлбарыг өглөө.
ШУУД ҮЗЭХ: