Өлсгөлөнгөө зогсоосон Х.Бат-Ялалтын биеийн байдал хэвийн байна
2020 оны 4 сарын 10
“Иргэдийн шударга шүүх” Төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтыг 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр гишүүн асан, АН-аас нэр дэвшигч Л.Эрдэнэчимэгийг шантаажилж 50 сая төгрөг авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 17.6-д заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэх үндэслэлээр буруутган яллагдагчаар тооцоод байгаа юм.
2020.03.27-оос ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй Х.Бат-Ялалт өнгөрсөн сарын 31-нд өлсгөлөн зарлаад дөрөвдүгээр сарын 3-ны өдөр зогсоосон байна.
Тодруулбал, Х.Бат-Ялалт гурван хоног өлсгөлөн зарлаад больжээ. Одоогийн байдлаар биеийн байдал нь хэвийн байна гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3
3
1
3
3
2
615893
15 эможи