АТГ: Дөрвөн тэрбум төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлсэн
2020 оны 4 сарын 09
Авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлын хэмжээг тооцож үзэхэд, 2019 оны байдлаар 11 их наяд төгрөг байна гэж Авлигатай тэмцэх газраас мэдээлж байсан.
Тус газрын ахлах комиссар Т.Баярхүү "АТГ он гарсаар хохирол нөхөн төлүүлэх асуудалд онцгой анхаарч байгаа. Эхний хоёр сарын байдлаар дөрвөн тэрбум орчим төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлсэн. Цаашдаа гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд онцгой анхаарч ажиллана" гэсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
615873
1 эможи