Э.Энхболд: Бид анхаарал, болгоомжоо огтхон ч сулруулж болохгүй

2020 оны 4 сарын 09

Arslan.mn

“COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэхэд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор өдрийн цагаар автомашиныхаа ойрын гэрлийг асааж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас уриаллаа.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд "Иргэд өмнө нь COVID-19 халдварын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор авч буй арга хэмжээнд нухацтай хандаж, хорио цээрийн дэглэмийг сайн мөрдөж байсан.

Харин сүүлийн үед урин дулаан цаг ирж буйтай холбоотойгоор зөвлөмжийг дагаж мөрдөх нь багасаж, хөдөө, орон нутагт аялж зугаалах явдал ихэссэн бөгөөд хотын төвийн авто замын түгжрэл ч нэлээд нэмэгдэх нөхцөл үүсжээ. Гэвч өнөөдрийн байдлаар энэ цар тахал биднийг ингэж тайвширч болох хэмжээнд хараахан хүрээгүй байна. 

Бид яг ийм үед анхаарал, болгоомжоо огтхон ч сулруулж болохгүй.

Иймд Тээврийн цагдаагийн албанаас иргэдэд энэ асуудалд анхаарал хандуулж буйгаа илтгэж, бусдадаа сэрэмжлүүлэх зорилгоор хөдөлгөөнд оролцохдоо ойрын гэрлээ асаах уриалгыг өнөөдрөөс эхлэн дэвшүүлээд байгаа юм.

Энэ уриалга нь улсын хэмжээнд хөдөлгөөнд оролцож байгаа бүх жолооч нарт хамаатай бөгөөд бид энэ өвчнийг намжтал ойрын гэрлээ асааж хөдөлгөөнд оролцох уриалгыг дэвшүүлсээр байх болно.

Хэдийгээр ойрын гэрлээ асаагаагүй хөдөлгөөнд оролцож буй жолооч нар ямар нэг хариуцлага хүлээхгүй ч бусдад сэрэмжлүүлж, өөрсдөө халдвараас урьдчилан сэргийлж байгаагаа илэрхийлэн Тээврийн цагдаагийн албанаас гаргаж буй уриалгад нэгдэхийг хүсэж байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615854
1 эможи
ТЦА
ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up