УИХ-ын сонгуулийг хойшлуулах асуудлаар иргэдийн саналыг авч байна

2020 оны 4 сарын 09

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны гуравдугаар сарын 25-ны өдөр ард түмэндээ хандан уриалга гаргаж, 2020 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр УИХ-ын хаврын чуулганы нээлтэд оролцож, гаргасан уриалгаа тайлбарлах замаар үг хэлсэн билээ.

Дэлхийн II дайнаас хойш хүн төрөлхтөнд тулгарч байгаа томоохон сорил хэмээн тэргүүлэх улс орнууд хүлээн зөвшөөрсөн “Covid19” вирусээр өнөөдрийн байдлаар 1.4 орчим сая хүн өвчилж, 80 мянга гаруй нь нас баржээ.

Цар тахлын хөнөөлт аюул, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг хэдий хүртэл үргэлжлэхийг тооцоолох боломжгүй ийм нөхцөлд “…Монголын улс төрийн намууд, улс төрчид сонгогчдоос оноо авах уралдаанд орж, сонгуулийн том том дүнтэй мөнгөн амлалтуудыг хууль зөрчин өгч байгаа нь цаг үеэ мэдрэхгүй байгаагийн баттай шинж мөнөөс мөн” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дүгнээд эдийн засаг, санхүүгийн давхар хямралууд нүүрлэсэн нөхцөлд бидэнд зохисгүй амлалтын биш, хямралыг даван туулах бодит хөтөлбөр нэн шаардлагатай хэмээн үзэж байгаа юм.

Иймд улсын төсөвт тодотгол хийж, сонгуульд зориулсан болон тэвчиж болох бүх зардлыг танаж, түүнээс гарсан мөнгийг хямралын эсрэг арга хэмжээнд зарцуулах санал гаргаж байгаа юм.

Та Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлж буй санал, хэлсэн үг зэргийг сайтар уншаад санал асуулгад оролцсон гэдэгт итгэлтэй байна.

САНАЛАА ДАРААХ ЛИНКЭЭР ОРЖ ӨГӨХ БОЛОМЖТОЙ.

https://president.mn/14204/?fbclid=IwAR1rjs9Y4HZEP53i6mOxY5QSXpUI_5dOfnMt9NEUv6KDtTEGbTUxDcdKJlw

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615835
0 эможи
keyboard_arrow_up