Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгээр 267 иргэн эх орондоо ирлээ

2020 оны 4 сарын 09

Arslan.mn

Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгээр 267 иргэн эх орондоо ирлээ. Уг нислэгийг Гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнэ даргалсан бөгөөд нислэгийн багийнхантай хамт 21 хоног тусгаарлагдах юм.

Тус нислэгээр 267 иргэн ирж байгаагаас 50 нь өндөр настан, 43 нь эрүүл мэндийн шалтгаантай, 5 нь жирэмсэн бол 18 нь оюутан аж. Мөн 49 нь бага насны гэр бүл, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 50 иргэн болон БНСУ-д хууль бусаар оршин суусан хэргээр хоёр хүртэлх сараар саатуулагдаад байсан 55 иргэнийг тус улсын Хуульзүйн яамнаас тавьсан шаардлагын дагуу эх оронд нь авчирч байгаа юм. Эдгээр иргэдийг журмын дагуу 21 хоног тусгаарлахын зэрэгцээ шинэ коронавирусний шинжилгээ авах юм.

Мөн агаарын хөлгийн ачаанд ДЭМБ-аас авч буй болон Монос групп, Ази-Фарма ХХК-ын эм, эмчилгээний хэрэгслийг тээвэрлэн ирснийг Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компаниас мэдээлэв.

Ташрамд дурдахад, өнгөрсөн сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр БНСУ-аас 244 иргэнээ татан авсан. Мөн өнгөрсөн сарын 16-нд Берлин, Москвагаас 231, Токиогоос 256, 18-нд Истанбулаас 252 иргэнээ тусгай нислэгээр авч ирсэн юм. Харин өчигдөр буюу энэ сарын 2-нд Сөүлээс 261, 3-нд Токиогоос 266 иргэн эх орондоо ирсэн билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
615827
2 эможи
keyboard_arrow_up