20 удаагийн үйлдэлтэй орон байрны хулгай хийдэг бүлэг этгээдийг ШУУРХАЙ илрүүлжээ
2020 оны 4 сарын 08
Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Ххёрдугаар хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Энхамгалан, ахлах ахлагч Ю.Хатанбаатар, дэд ахлагч Г.Алтангэрэл нар эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд орон байрны хулгайн гэмт хэргийг шуурхай илрүүлж, холбогдох шалгалтын ажиллагааг хийж байна.
Тодруулбал, Сэжиг бүхий иргэнийг шалгахад Б. О гэгч нь удаа дараа орон байрны хулгайн гэмт хэрэг үйлддэг байсан ба хулгайлж олсон эд зүйлээ зарах гэж явж байсаныг илрүүлэн шалгаж байна.
Уг этгээд нь 2019 оны 06 сараас хойш гэр хороололоор явж хулгай хийсэн одоогийн байдлаар 20 удаагийн үйлдэл тогтоогдоод байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
19
1
1
615816
21 эможи