Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарын хэргийн хөөн хэлэлцэх хугацааг сэргээжээ
2020 оны 4 сарын 08
Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтаас үүдэж, Эрүүгийн томоохон хэргүүд царцаад байсан. Уг асуудлыг өнгөрсөн намрын чуулганы үеэр УИХ-ын түвшинд ярилцаж, сэргээн шалгах чиглэл өгсөн юм.
Энэ талаар Улсын ерөнхий прокурорын газраас “Хөөн хэлэлцэх хугацаагаар дууссан хэргүүдийг сэргээн шалгах ажлыг эхэлсэн. Нэгдсэн байдлаар судалгаа хийж , нийт 12 эрүүгийн хэргээс зургааг салгаж шалгаж байгаа. Олны анхааралт татсан хэргүүдээс Эдийн засгийн хөгжлийн сайд асан Б.Батбаяр, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар нарын хэрэг багтаж байгаа. Сэргээн шалгагдаж байгаа зургаан хэргээс хоёр нь орон нутгийнх байгаа” гэсэн тайлбарыг өглөө.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3
1
615795
4 эможи