Ү.Содномцог: Зөрчлийн хэрэг шийдвэрлэж буй прокурорууд өдөрт 1-6 цаг илүү цагаар ажиллаж байна
Прокурорын байгууллагаас 2020 оны нэгдүгээр улиралд хийсэн ажил, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэлт, явц байдлын талаар мэдээлэл хийлээ.
Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ү.Содномцог " Оны эхний улирлын байдлаар зөрчлийн хэрэг бүртгэлийн тоо нэмэгдсэн. Нийт бүртгэсэн зөрчлийн 96.3 хувийг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Хүний биед халдах зөрчил 24.5 өссөн байна. Зөрчлийн хэргийн улмаас 448.4 сая төгрөгийн хохирол учирсан бөгөөд дийлэнх нь иргэдэд учирсан хохирол бөгөөд иргэдэд учирсан хохирлын 55.8 хувийг нөхөн төлүүлжээ. .
Өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор 600 гаруй зөрчлийн хэрэг бүртгэсэн бөгөөд үүнээс
- хорио цээрийг дэглэм зөрчсөн 217,
- олон нийтийг төөрөгдүүлсэн 31,
- олныг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулсан 10 хэрэг тус тус бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд 65 прокурор зөрчлийн хэргээр дагнан ажиллаж байгаа бөгөөд нэг прокурорт жилд 30971 зөрчлийн гомдол, 505 зөрчлийн хэрэгт хяналт тавин ажиллаж байна. Улмаар өдөрт нэг прокурор өдөрт 1-6 цаг илүү цагаар ажиллаж байна" гэлээ.