“Бага насны хүүхэд хүчирхийлсэн 134 хэрэг гарсны 57 хувь нь орон нутагт үйлдэгдсэн“

2020 оны 4 сарын 08

Arslan.mn

Прокурорын байгууллагаас 2020 оны нэгдүгээр улиралд хийсэн ажил, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэлт, явц байдлын талаар мэдээлэл хийж байна.

Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагааны талаар УЕП-ын туслах прокурор, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Ариунболд "2020 оны эхний улиралд мөрдөн байцаалтын 7192 хэрэгт хяналт тавьсан нь өнгөрсөн оноос 5.2 хувиар өссөн байна. 172 хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан.  210 хүний амь нас хохирч 5060 хүн гэмтсэн байна.

Авлига албан тушаалын 602 хэрэгт хяналт тавьсан байна. Эцэслэн шийдвэрлэлт 5 хувь, шийдвэрлэлт 4 хувиар өссөн байна.

Бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэг 134 хэрэг гарсан нь өмнөх оноос буурсан бөгөөд 43.2 хувь нь нийслэлд 56.8 хувь нь орон нутагт гарсан. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615788
1 эможи
keyboard_arrow_up