“УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир нарт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн“

2020 оны 4 сарын 08

Arslan.mn

Прокурорын байгууллагаас 2020 оны нэгдүгээр улиралд хийсэн ажил, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэлт, явц байдлын талаар мэдээлэл хийж байна. 

Прокурорын байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах зорилгоор улирал бүр хэвлэлийн хурал хийж, олон нийтэд мэдээлэл өгч байхаар болсон бөгөөд шуурхай тохиолдолд цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байхаар болсныг хэвлэлийн хурлын эхэнд тус байгууллагын Олон нийттэй харилцах албаны дарга. ахлах прокурор Д.Дашмаа хэллээ.

Зөрчлийн хэрэг шийдвэрлэж буй прокурорууд өдөрт 1-6 цаг илүү цагаар ажиллаж байна

Arslan.mn

Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ү.Содномцог " Оны эхний улирлын байдлаар зөрчлийн хэрэг бүртгэлийн тоо нэмэгдсэн. Нийт бүртгэсэн зөрчлийн 96.3 хувийг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Хүний биед халдах зөрчил 24.5 өссөн байна. Зөрчлийн хэргийн улмаас 448.4 сая төгрөгийн хохирол учирсан бөгөөд дийлэнх нь иргэдэд учирсан хохирол бөгөөд иргэдэд учирсан хохирлын 55.8 хувийг нөхөн төлүүлжээ. . 

Өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор 600 гаруй зөрчлийн хэрэг бүртгэсэн бөгөөд үүнээс

  • хорио цээрийг дэглэм зөрчсөн 217,
  • олон нийтийг төөрөгдүүлсэн 31,
  • олныг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулсан 10 хэрэг тус тус бүртгэгдсэн байна. 

Улсын хэмжээнд 65 прокурор зөрчлийн хэргээр дагнан ажиллаж байгаа бөгөөд нэг прокурорт жилд 30971 зөрчлийн гомдол, 505 зөрчлийн хэрэгт хяналт тавин ажиллаж байна. Улмаар өдөрт нэг прокурор өдөрт 1-6 цаг илүү цагаар ажиллаж байна" гэлээ.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн олны анхаарал татсан зарим хэргүүдээс дурдвал,

  • Зам тээврийн яамны сайдаар ажиллаж байсан Д.Ганбат, яамны газрын дарга Д.Доржханд нарын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль авсан хэрэгт гуравдугаар сарын 31-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
  • УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтанд холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан, ЖДҮХС-аас хууль бусаар зээл олгож, бусдад болон өөртөө давуу байдал бий болгосон хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн.
  • Жаст группын захирал Ш.Батхүү, Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг нарт холбогдох бусдын эд хөрөнгийг залилсан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мөнгө угаасан хэрэг болон цахим сүлжээ ашиглан бусдыг залилсан, мөнгө угаасан үйлдэлтэй хэрэгт БНХАУ-ын 23 иргэнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн байцаалт явуулж прокурорын хяналтанд ирүүлснийг тус тус хянаж байна” гэлээ.

ШУУД ҮЗЭХ: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
615784
2 эможи
keyboard_arrow_up