Их бууны болон явган цэргийн ангийн сонсогчид Германы армитай тулсан түүх

2020 оны 4 сарын 07

Хойд хөршийн киночид эх орны болон цэрэг дайны сэдэвт бүтээлээрээ дэлхийд алдартай билээ. Тэгвэл 1945 оны Аугаа их Эх орны дайны ялалтын түүхэн 75 жилийн ойн хүрээнд ОХУ-ын Соёлын яамны дэмжлэг болон иргэдийн хандиваар "Военфильм" кино студи "Подольскийн сонсогчид" хэмээх цэргийн түүхэн бүрэн хэмжээний уран сайхны киног бүтээсэн. ОХУ-ын ГХЯ-ны харьяа Холбооны гүйцэтгэх засаглалын байгууллага(Россотрудничество)-ын Монгол Улс дахь төлөөлөгчийн газар, Оросын шинжлэх ухаан, соёлын төв(РЦНК) тус бүтээлийг урьдчилсан товоор ирэх тавдугаар сарын 8-наас Монголын үзэгчдэд хүргэхээр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

“Подольскийн сонсогчид” уран сайхны кино Подольскийн их бууны болон явган цэргийн сургуулийн сонсогчдын 1941 онд Москвагийн ойролцоо байгуулсан баатарлаг гавьяаны тухай өгүүлсэн түүхэн эмгэнэлт зохиолоор хийгдсэн.

Тодруулбал, Москва орох Варшавын замд дагуух Ильинск хэмээх тосгонд 1941 оны аравдугаар сард өрнөсөн ширүүн тулалдаанд үй олон цэл залуухан цэрэг эрсийн байгуулсан баатарлаг гавьяаг дэлхий нийтийн сонорт хүргэх санаа анх уг тулаанаас амьд гарсан Подольскийн явган цэргийн болон их бууны сургуулиудын сонсогч ахмад дайчдаас 1970-аад онд төрсөн байдаг.

2016 онд Калуга мужийн Обнинск болон Москва мужийн Подольск хотуудад идэвхтэн санаачлагч нарын бүлгэм байгуулагдсанаар дээрх уран сайхны киног бүтээх санаа хоёр дахь “амьсгал”-аар тэтгэгдэн явсаар "Ильинскийн галын шугам" хэмээх ардын кино төсөл болж өргөжсөн.

Энэ ардын хөдөлгөөн нэгэн зүгт цохилох зүрх сэтгэл бүхий үй олон хүнийг хамарсан ард түмний жинхэнэ төсөл болж чадсан билээ.

2017 онд ОХУ-ын Батлан хамгаалах яамны цэргийн Төв архиваас Подольскийн цэргийн хоёр сургуулийн суралцагчдын тухай архивын баримтуудыг Подольск хот дахь Подольскийн сонсогчдын нэрэмжит Сайн үйлсийг дэмжих санд шилжүүлэн өгсөн бөгөөд эдүгээг хүртэл нууцлагдсан архивын материалууд дээр тулгуурлан “Подольскийн сонсогчид” уран сайхны киног бүтээжээ.

“Военфильм” студийн бүтээсэн уг эмгэнэлт, түүхэн киноны ерөнхий найруулагчаар Вадим Шмелёв ажиллажээ. Харин продюсерын үүргийг Игорь Угольников, Вадим Задорожный гүйцэтгэсэн бөгөөд гол дүрд Евгений Дятлов (хурандаа Стрельбицкий), Сергей Безруков (ахмад Старчак), Алексей Бардуков (дэслэгч Алёшкин), Артём Губин (сонсогч Саша Лавров), Любовь Константинова (сувилагч Маша Григорьева), Игорь Юдин (сонсогч Митя Шемякин) болон бусад жүжигчин тоглосон юм.

Эх сурвалж: MNB.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615762
1 эможи
keyboard_arrow_up