JCI Монгол байгууллага 500 ширхэг хамгаалалтын хувцас хандивлалаа
Нэг сая 300 орчим мянган хүнд халдварлаж 75 мянга гаруй хүний алтан амийг авч одоод буй COVID-19 буюу Титэмт вирусын цар тахалын эсрэг Монголчууд төр засгийн удирдамжийн дагуу чанд дэг журам сахисаны хүчинд тархалтыг газар авахуулалгүй тогтоон барьж чадаж байгаа билээ. Гэхдээ манай улсад 15 зөөвөрөөр орж ирсэн тохиолдол бүртгэгдэж, эмч нарын нарийн сайн хяналт дор эмчилэгдэж эдгэж эхэлцгээсэн.
Энх цагийн фронтийн шугам дээр ажиллаж буй эмч нараа ЭРЭЛХЭГ БААТРУУД гэж нэрлэн тэднийгээ хамгаалах LIVE+AID төслийг залуу удирдагчид, эерэг залуучуудын нэгдэл болох JCI Монгол байгууллага хэрэгжүүлж байна. JCI Монгол байгууллага өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн “Хайртай хүмүүсээ хамгаалья” аяныг эхлүүлсэн бөгөөд аян амны хаалтаа зүүцгээе цахим уриалга, нийслэлийн зургаан дүүрэг, Дархан-Уул аймгийн нэгдсэн, ахмадын, хүүхдийн, өрхийн эмлэгүүдээр гар ариутгалын сав, шингэнийг байрлуулсан бөгөөд гурав дахь төсөл нь өнөөдөр нийслэлийн 9 эмнэлэгт 500 хамгаалалтын хувцас хандивласанаар ийнхүү эхэлж байна.
Нэг эрэлхэг баатрын хамгаалж чадсанаар 1000 иргэнийг халдвар авахаас сэргийлж чадах гэнэ. Тиймээс ч энэ нь одоогийн нөхцөл байдалд хамгийн их эрсдэл дунд байгаа эмч нараа хамгаалах маш чухал төсөл юм.
Цаашид үргэлжлэх LIVE+AID төслийн хүрээнд өнөөдөр Улсын клиникийн 2-р эмнэлэг, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Баянгол дүүргийн ахмадын эмнэлэг, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг, Гэмтэл согогын үндэсний төв, I, II төрөх, Дарханы онцгой байдал нийт 9 газарт 500 ширхэг халдвар хамгааллын иж бүрэн хувцас, амны хаалтыг тарааж байна.
JCI байгууллага нь Дэлхийн хэмжээнд 120 гаруй орны 5000 орчим салбар байгууллагын 200,000 гаруй идэвхтэй, 1,000,000 илүү дэмжигч гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн залуу удирдагчид, ажил хэрэгч хүмүүс сайн дурын үндсэн дээр нэгдэн идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага билээ.
JCI Монгол байгууллага нь 15 салбар 1000 орчим идэвхитэй гишүүдтэйгээр 29 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийгэмдээ хандсан 200 гаруй төслийг хэрэгжүүлээд байна.
JCI Монгол байгууллага идэвхтэй иргэн, Монгол хүн таныг ХАЙРТАЙ ХҮМҮҮСЭЭ ХАМГААЛЬЯ аянд нэгдэхийг мөн уриалж байгаа юм байна.
Холбоо барих утас: Төслийн удирдагч Б.Батзориг 99102084
Төслийн ажилтан Г.Мөнгөн-Оюун 88101412
Төслийн ажилтан Б.Мөнхбаатар 88025529