УБТЗ ХНН-ийн ажилтнууд татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахгүй нь шударга бус байна гэв

2020 оны 4 сарын 07

 

Arslan.mn

Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос төмөр замчдын хөдөлмөрлөх эрхийн хамгаалал зөрчигдөж буй талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Дэлхий нийтэд тархсан COVID-19 өвчин олон гай гамшгийг дагуулж байна. Үүнтэй холбоотойгоор Саяхан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх эдийн засгийн эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ танилцуулж, хөнгөлөлт чөлөөлөлтөд хэрхэн хамруулах талаар хэлсэн. 

Улаанбаатар төмөр зам ХНН нийт 16 мянга орчим ажилтантай ба 2019 онд нийт ХАОАТ-т 26.9 тэрбум төгрөг төлсөн. Ажил олгогчийн төлсөн НДШ нь 46.2 тэрбум төгрөг, ажилчдын өөрөө төлсөн НДШ нь нийт 36.7 тэрбум төгрөг байна. Өөрөөр хэлбэл, 2019 онд нийт 109.7 тэрбум төгрөгийн татвар шимтгэлийг төлсөн. Гэтэл энэ их татвар шимтгэл төлдөг байгууллага өнөөдөр төрийн оролцоотой гэдэг шалтгаанаар татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахгүй байх нь шударга бус юм. Үүргээ биелүүлдэг, ажлын хүндийг үүрдэг хамт олонд төр өгөөжөө өгөхийг хүсэж байна.

Иймээс Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхэд дараах шаардлага хүргүүлж байгаа аж.

Улаанбаатар төмөр зам ХНН-ийн хамт олон жилд 40 гаруй тэрбумын алдагдлыг өөрсдөө үүрдэг аж. Тус алдагдал дээр нэмж коронавирусээс шалтгаалж одоогийн байдлаар 20 гаруй тэрбумын алдагдал хүлээж байгаа төдийгүй ажлын байраа хадгалахын тулд бүх хүчээ дайчилж буйгаа мөн хэлж байв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615749
1 эможи
keyboard_arrow_up