Шинээр сайн дурын даатгал төлөх иргэд ХӨНГӨЛӨЛТӨД ХАМРАГДАХГҮЙ
Архангай аймгийн хэмжээнд 3310 хүн сайн дурын даатгалд хамрагддаг байна. Сайн дурын даатгал төлөгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг 4-р сарын 1-нээс 10-р сарын 1-нийг хүртэлх хугацаанд хөнгөлөхөөр болсон.
Харин 4-р сарын нэгнээс 10-р сарын 1-ний хооронд анх төлж эхлэх иргэдийн сайн дурын даатгалын шимтгэлийг хөнгөлөхгүй. 4-р сарын 1-нээс өмнө сайн дурын даатгал төлж байсан бол дээрх хөнгөлөлтөд хамрагдана. Гэхдээ сайн дурын даатгал төлөхөөр байгуулсан гэрээний хугацаа 4-р сард дуусч байгаа тохиолдолд Нийгмийн даатгалын хэлтэс дээр ирж сунгах, эсвэл цахимаар гэрээгээ сунгахыг анхаарах хэрэгтэй гэв.
Өмнө нь даатгуулсан иргэд гэрээний нөхцөлөө л өөрчлөхгүй бол заавал Нийгмийн даатгалын хэлтэст ирэхгүй байж болно гэв.