Б.Ууганбаяр: Тусгаарлалтаас олон хүн гарч байгаа нь эрсдэл дагуулж байна
УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийх үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Өнөөдрийн байдлаар 2099 хүн тусгаарлагдах байранд байна.
Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн иргэдээс
- ХӨСҮТ-д 68 иргэн тусгаарлагдсанаас 0-5 насны 9, 6-17 насны 13 хүүхэд,
- Цэргийн төв эмнэлэгт 15 иргэн тусгаарлагдсанаас 6-17 насны нэг хүүхэд,
- Жаргалант сувилалд хоёр иргэн тусгаарлагдсан,
- Токио зочид буудалд 138 ажиглалтад байгаагаас 0-5 насны 6, 6-17 насны 16 хүүхэд нийт 273 иргэн байрлаж байна.
Тусгаарлалтын байруудад нийт 0-5 насны 69, 6-17 насны 150 хүүхэд байрлаж байна.
Өнгөрсөн тав хоногийн дотор 955 хүн тусгаарлах байрнаас гарсан бол өнөөдөр 455 иргэн гарна. Нийт 1410 иргэн гэртээ тусгаарлагдаж байна. Тусгаарлалтад байгаа хүмүүсийн гэрийн хаяг болон холбогдох мэдээллийг бүртгэж байгаа. Тэдний гэрийн хаяг болон холбогдох мэдээллийг орон нутгийн удирдлагуудад хүргүүлж байгаа. Тусгаарлалтаас олон хүн гарч байгаа нь дахин нэг эрсдэлийг бий болгож байгааг анхаарна уу" гэв.
Түүнчлэн холбогдох байгууллагуудаас гадуур иргэдийн хөл хөдөлгөөн их байгааг сануулж, хөл хорионы дэглэмийг сахихыг санууллаа. Ингэхдээ мэргэжлийн байгууллагын мэдээлэл, судалгаагаар СоVid19 дахин давтан тархах эрсдэлтэй байгаа учир иргэн бүр сахилга баттай байхыг анхааруулсан юм.