“Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр Японы 2, Испанийн 1, Америкийн 1 иргэн Монголд ирсэн“

2020 оны 4 сарын 06

Arslan.mn

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас ээлжит мэдээллээ хийж байна.

Энэ үеэр ГХЯ-ны Консулын хэлтсийн дарга Л.Мөнхтүшиг "Өнөөдрийн байдлаар гадаадын 45 улсаас 6,313 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан. Эдгээр хүмүүсийн ихэнх нь санхүүгийн бололцоо тааруу гэх шалтгаанаар эх орондоо ирэх хүсэлт гаргасан байна.

Тухайлбал,

  • Эрүүл мэндийн шалтгаантай 84
  • Ахмад настан 271
  • Жирэмсэн 32
  • Орон байргүй болж байгаа гэх шалтгаантай 378
  • Оюутан  811
  • Санхүүгийн нөхцөл хүндэрсэн шалтгаанаар 4,000 орчим иргэн Монгол Улсдаа ирэхээр хүсэлтээ гаргаад байна.

Токиогоос ирсэн нислэгтэй холбоотой зарим буруу ташаа мэдээлэл гарах болсон. УОК-ын гуравдугаар сарын  20-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсад ирэх боломжтой гадаадын иргэнийг тодорхойлж өгсөн. Тодруулбал,

  • Монголд ажиллаж буй дипломат ажилтны гэр бүл
  • Монгол иргэнтэй гэр бүл болсон хүнийг Монгол Улсад ирэхийг зөвшөөрсөн. 

Энэ шийдвэртэй нийцүүлж Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгт гадаадын дөрвөн иргэн буюу Японы 2, Испанийн 1, Америкийн 1 иргэн ирсэн.

Японы хоёр иргэний нэг нь монгол иргэнтэй гэр бүл болсон хүн. Харин нөгөө нь нялх хүүхэд бөгөөд ээжээс нь салгаж болохгүй тул хамтад нь Монголд ирүүлсэн байна.

“Сөүл дэх МИАТ-ын төлөөлөгчийн газарт монгол иргэд эмх замбараагүй байдал үүсгэж байна”

БНСУ-аас эх орондоо ирэх иргэдийг коронавирусийн шинжилгээ зайлшгүй өгөх шаардлага тавьсан. Өмнөх хоёр онгоцоор ирсэн хүмүүс ЭСЯ-нд дараалал үүсгэн, жагсч байсан иргэдийг авчирсан. Иргэд нислэгт багтаж чадахгүй байна гэсэн гомдол гаргаж байна. Маш олон иргэд МИАТ компанид хандаж байна. Бүх хүмүүсийг авчирч чадахгүй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Бид маш сайн ойлгож байна. Гэсэн хэдий ч МИАТ компанийн төлөөлөгчийн газрын байрны үүдэнд очоод эмх замбараагүй байдал үүсгэж байна. Өнөөдөр ч гэсэн энэ асуудал давтагдаж байна. УОК-оос өгсөн чиглэлийн дагуу тодорхой шалгуурын дагуу бүртгэлээ хийгээд хүмүүс дүүрсэн. БНСУ-д 48 мянга гаруй монгол улсын иргэд амьдардаг. Онгоц 250 хүний суудалтай. Бүх хүмүүс энэ удаагийн нислэгт багтахгүй гэдэг нь ойлгомжтой учраас ойлгохыг хүсч байна” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
4
ouch an post
1
confuse an post
2
angry an post
8
615694
22 эможи
keyboard_arrow_up