Б.Ууганбаяр: Өнөөдөр 455 хүн тусгаарлах байрнаас гарч, гэрийн хяналтад шилжинэ

2020 оны 4 сарын 06

УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийж байна.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Өнөөдрийн байдлаар 2099 хүн тусгаарлагдах байранд байна.

Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн иргэдээс

  • ХӨСҮТ-д 68 иргэн тусгаарлагдсанаас  0-5 насны 9, 6-17 насны 13 хүүхэд,
  • Цэргийн төв эмнэлэгт 15 иргэн тусгаарлагдсанаас 6-17 насны нэг  хүүхэд,
  • Жаргалант сувилалд хоёр  иргэн тусгаарлагдсан,
  • Токио зочид буудалд 138 ажиглалтад байгаагаас 0-5 насны 6, 6-17 насны 16 хүүхэд нийт 273 иргэн байрлаж байна.

Тусгаарлалтын байруудад нийт 0-5 насны 69, 6-17 насны 150 хүүхэд байрлаж байна.

Өнгөрсөн тав хоногийн дотор 955 хүн тусгаарлах байрнаас гарсан бол өнөөдөр 455 иргэн гарна. Нийт  1410 иргэн гэртээ тусгаарлагдаж байна. Тусгаарлалтад байгаа хүмүүсийн гэрийн хаяг болон холбогдох мэдээллийг  бүртгэж байгаа" гэв

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615688
0 эможи
keyboard_arrow_up