“Бан Бан” болон “Сайн” ломбардыг дээрэмдсэн гурван этгээдийг илрүүлжээ

2020 оны 4 сарын 05

Arslan.mn

Баянзүрх дүүрэгт байрладаг “Да хүрээ” захын орчмын “Сайн” ломбард болон Сүхбаатар дүүргийн “Бан Бан” ломбардуудыг дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ. Уг гэмт хэргийг гуравдугаар сарын 30-нд 1985-1986 онд төрсөн гурван этгээд бүлэглэн үйлдсэн гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Хэргийг тодруулбал, тус ломбардыг 30-35 насны гурван эрэгтэй буюу 35 настай иргэн, 34 настай иргэн, 32 настай иргэн нар бүлэглэн дээрэмдсэн байна. Тэд урьд өмнө "хүнийг алах" болон "дээрэмдэх" гэмт хэргээр удаа дараа ял шийтгэгдэж байсан этгээдүүд байжээ.

Шалгалтын ажиллагаа Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст үргэлжилж байна.

Хэргийн урьдчилсан шалгалтаар тус этгээдүүд 13 сая төгрөгийг бэлнээр авч, 1600 гаруй нэр төрлийн 200 орчим сая төгрөгийн эдлэлийг дээрэмдсэн гэх мэдээлэл байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
3
confuse an post
angry an post
5
615663
9 эможи
keyboard_arrow_up