45 улсад амьдарч буй 6154 иргэн нутаг буцах хүсэлтээ илэрхийлжээ

2020 оны 4 сарын 03

Arslan.mn

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдэээлэл хийлээ. Энэхүү хэвлэлийн бага хуралд Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин оролцсон юм. Шуурхай штабын зүгээс түүнд тодорхой мэдээлэл өгч, сонирхсон асуултад нь хариулт өглөө.

Өнөөдрийн байдлаар гадаадын 45 улсад байгаа манай улсын 6154 иргэн нутаг буцах хүсэлтээ илэрхийлжээ.

Үүнээс

  •  бага насны хүүхэд 731,
  • эрүүл мэндийн шалтгаантай 71,
  • ахмад настан 226,
  • жирэмсэн 26,
  • визийн хугацаа нь дуусч буй 135,
  • амьдрах байрны асуудалд орсон 374,
  • оюутан 585, санхүүгийн хүндрэлд орсон 54,
  • бусад шалтгаанаар буцах хүсэлтээ илэрхийлсэн 3904 хүн байгаа ажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
615637
3 эможи
keyboard_arrow_up