БЗД дэх цагдаагийн газраас “Хүүхэд хамгаалагч“ нар ажиллаж эхэллээ
2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн БЗД дэх цагдаагийн газраас "Хүүхэд хамгаалагч" нар ажиллаж эхэллээ.
"Хүүхэд хамгаалагч" төслийн хүрээнд ажиллах хүүхэд хамгаалагч нар нь хөл хорио тогтоосон энэ цаг үед өдрийн цагаар гудамж талбай болон тоглоомын талбайд эргүүлийн үүрэг гүйцэтгэж олноороо цугларсан хүүхэд багачуудад хараа хяналт тавих зэргээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллаж эхэллээ.
Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хариуцан ажилладаг 10 хороодын нутаг дэвсгэрт ажиллаж эхэлсэн хүүхэд хамгаалагч нартай ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Отгонсүрэн уулзаж, ажлын үүрэг чиглэл өглөө.
Мөн Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн нутаг дэвсгэрт 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн "Хүүхэд хамгаалагч" нар гэрээ байгуулан ажиллаж эхэллээ.