Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн дарга асан Б.Батсүхийг цагдан хорьжээ
2020 оны 4 сарын 03
Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Батсүхийг АТГ-аас өчигдөр баривчилсан талаар мэдээлэл гарсан. Энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах комиссар Б.Баярхүүгээс тодрууллаа.
Тэрбээр" БЗД-ийн татварын хэлтэст ажиллаж байсан албан тушаалтныг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд цагдан хорьсон. Бэлэн мөнгө зэрэг эд зүйлсийг хураан авсан. Өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Цаашид үргэлжлүүлэн хорих эсэх хүсэлтийг хуулийн дагуу 48 цагийн дотор прокуророор дамжуулан шүүхэд гаргана" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
1
615621
3 эможи