Ротаричууд ХӨСҮТ, II эмнэлэгт маск, хамгаалах хувцас гардууллаа

2020 оны 4 сарын 03

Arslan.mn

Монгол улсад Covid-19 халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор ЭМЯ, эмч, эмнэлгийн ажилтанууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа.

Тэдний тэргүүн эгнээнд ажиллаж буй ХӨСҮТ-ийн хамт олонд Олон улсын Ротарийн 3450 Дүүргийн 10-р Бүсийн Захирагч Эрдэнийн Ганбат болон 9-р Бүсийн Захирагч н.Мөнхжаргал нар хамт олныхоо өмнөөс маск, хамгаалалтын хувцсыг хүлээлгэн өглөө. 

ХӨСҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсаг хүн ардынхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа эмч, эмнэлгийн ажилчидын анхан шатны хэрэглээ болох маск, хамгаалах хувцас хандивласанд талархал илэрхийлсэн юм. 

Үүнээс гадна  II-р эмнэлгийн хамт олонд дээрх бүтээгдэхүүнийг гардуулсан байна. 

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615600
3 эможи
keyboard_arrow_up