Токиогоос монгол иргэдээ татан авах нислэг ӨНӨӨДӨР хөөрнө
Токиогоос Монгол иргэдийг татан авах нислэгт өөрчлөлт орсон талаар УОК-ын Шуурхай штабаас өчигдөрмэдээлэл хийлээ.
Улаанбаатараас Токио чиглэлийн нислэг үйлдэх онгоц өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 2-ны 13:05 минтуд хөөрч, Токиод орон нутгийн цагаар 19:00 цагт буухаар болсон талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээллээ.
Харин Токиогоос буцаж ирэх зорчигчдын цагийн хуваарьт өөрлөлт ороогүй бөгөөд МИАТ-ын онгоц нэг хонож дөрөвдүгээр сарын 3-ны өглөө 08:30 минутад Улаанбаатар хот руу нисэж, 13:05 цагт газардах юм байна.
Сөүл явах нислэгийн хуваарьт өөрчлөлт ороогүй.
Маргааш өглөө 08:40 цагт хөөрч, 12:50 цагт Сөүлд буугаад 14:20 цагт Улаанбаатар руу нисэж, 17:00 цагт газардах хуваарь гарчээ.