Канадын иргэн хилээр 37.8 сая төгрөгийн өртөгтэй АЛТЫГ гаргахыг завджээ

2020 оны 4 сарын 01

Arslan.mn

Гаалийн ерөнхий газраас өнөөдөр /2020.04.01/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэр  тус газрын Зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын дарга Б.Сүхбаатар ярихдаа “Энэ оны эхний гурван сард нийтдээ 210 удаагийн зөрчлийг илрүүлсэн. Дээрх зөрчлүүдэд 271.6 сая төгрөгийн торгууль ногдуулж, 425.81 сая төгрөгийн татварыг нөхөн төлүүлсэн. Зонхилон гарч буй зөрчил гэвэл, улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан бараа эд зүйл болох түүх соёлын дурсгал, алт, мөнгө, валютын зүйлсийг улсын хилээр нэвтрүүлэхийг завдаж байна.

Жишээлбэл, гуравдугаар сарын 3-ны өдөр Канад улсын иргэн хилээр буюу “Буянт-Ухаа” боомтоор гарах үедээ 31.3 грамм 37.8 сая төгрөгийн өртөгтэй алт байж болзошгүй шар өнгийн металийг нэвтрүүлэхийг завдсан. Уг хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгаж байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9
615523
20 эможи
ГЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up