Б.Ууганбаяр: Тусгай үүргийн нислэгээр ирэх хүмүүсээ хүлээн авах байруудын хүрэлцээ, хангамж хүнд байна

2020 оны 4 сарын 01

Arslan.mn

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр ээлжит мэдээллээ хийж байна. 

Энэ үеэр Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр "Хоёрдугаар сарын 2-ноос гуравдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд нийт 1,075 хүн тусгаарлах байрнаас гарсан.

Одоогоор 616 иргэн гэрээр хяналтад байна. Шуурхай штабаас нэр хаяг, байрлах хаягуудыг сум, хорооны ажилтнуудад шилжүүлсэн. Олон нийтийн хүч хөдөлмөрөөр хяналтыг хийж байгаа.

Тусгай үүргийн нислэгээр ирэх хүмүүсээ хүлээн авах байруудыг бэлтгэж байна. Хүрэлцээ, хангамж тун хүнд байна. Томоохон зочид буудлуудын удирдлагатай уулзсан. Гэхдээ тодорхой асуудлууд дээр тохиролцож чадаагүй тул зарим нь татгалзсан.

Ойрын хугацаанд тусгай үүргийн хоёр онгоцоор ирэх хүмүүсийг тусгаарлах байрыг тодорхой нэрлэх боломжгүй байна" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
615516
2 эможи
keyboard_arrow_up