Л.Мөнхтүшиг: Сөүл, Токио руу үйлдэх тусгай нислэгийн хуваарь өөрчлөлт орох магадлалтай боллоо

2020 оны 4 сарын 01

Arslan.mn

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр ээлжит мэдээллийн хурлаа хийх үер  Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг " Тусгай үүргийн нислэгээр Сөүл, Токио хотоос Монгол Улсын иргэдийг татан авах ажиллагаа үргэлжлэн явагдаж байна. 

Сөүлээс ирэх 251, Токиогоос ирэх 255 иргэний бүртгэл баталгаажсан байна. 

Монгол Улсаас Сөүл, Токио руу явах гэж буй иргэдэд шинэ мэдээлэл өгөх шаардлагатай боллоо. 

БНСУ-ын засгийн газар дэлхийн бүх улсаас ирж буй гадаад, дотоодын  иргэдийг 14 хоног тусгаарлах горимд шилжлээ. Үүнтэй холбоотойгоор зөвхөн зайлшгүй шаардлагатай ажлаар БНСУ-д зорчих, байнга оршин суух эрхтэй буюу гурван сараас дээш хугацааны визтэй иргэдийг энэ нислэгүүдээр хүлээн авах боломжтойг Солонгосын тал мэдэгдсэн. 

УОК-оос гадаад руу зорчих гэж буй эдгээр иргэдээс ойрын гурван сарын хугацаанд буцаж ирэхгүй гэх нотолгоог МИАТ компани авч билетийг нь баталгаажуулж байгаа.

Түүнчлэн Япон улсын засгийн газар ойрын хугацаанд гадаадын иргэдийг нэвтрүүлэхтэй холбоотой шинэ журам гаргахаар төлөвлөж байгаа юм байна. Үүнтэй холбоотойгоор Сөүл, Токио руу үйлдэх нислэгт өөрчлөлт орох магадлалтай байна.

Гэхдээ Токио руу хийх нислэг нэг хоног наашилж 4 сарын 2-ны өдөр хийгдэх магадлалтай болсон. Өнөөдөртөө багтаад Токиогийн нислэг хэзээ хийгдэх талаар мэдээлнэ.." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
615514
3 эможи
keyboard_arrow_up