Канад улсын иргэн “АЛТ“ байж болзошгүй металлыг хилээр гаргах гэж байгаад баригджээ

2020 оны 4 сарын 01

Arslan.mn

vКанад улсын иргэн “АЛТ“ байж болзошгүй металлыг хилээр гаргах гэж байгаад баригдсан байна.

Тодруулбал, Буянт-Ухаа дахь гаалийн газарт гуравдугаар сарын 03-ны өдөр гарах чиглэлд зорчиж байсан Канад улсын иргэн алт байж болзошгүй 31.3 гр шар өнгийн металлыг улсын хилээр гаргах гэж байгаад баригдсан тухай Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

Гарсан хэрэг зөрчлийг тэр дор нь илрүүлж улмаар Тээврийн прокурорын газрын тогтоолоор цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615504
1 эможи
keyboard_arrow_up