УВС: Гэмт хэргийн гаралт 30.8 хувиар буурчээ
Увс аймгийн Цагдаагийн газарт 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд гэмт хэргийн шинжтэй 85, зөрчлийн шинжтэй 313, нийт 398 гомдол мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 67 нэгжээр буюу 44,1 хувиар буурсан байна.
Аймгийн хэмжээнд 45 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 20 нэгжээр буюу 30.8 хувиар буурсан байна.
Иргэн, аж ахуй нэгж байгууллагад гэмт хэргийн улмаас нийт 91.6 сая төгрөгний хохирол учирсан ба 49.2 сая төгрөгийн бодит хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлж, хохирол нөхөн төлүүлэлтийн хувь нь 53.7% буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18.2 хувиар өссөн байна.
Бүртгэгдсэн гэмт хэргүүдийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулж үзвэл согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 17-оор, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 2 буюу -5 нэгжээр, эмэгтэй хүн оролцсон гэмт хэрэг 5 буюу -1 нэгжээр, гэр орон сууцанд үйлдэгдсэн гэмт хэрэг -14 нэгжээр тус тус буурсан байна.