Өнөөдөр Катараас ирсэн цэргийн алба хаагчдын халууныг хэмжиж, эрүүл мэндийн тандалт хийжээ
2020 оны 3 сарын 31
Катар Улсаас монгол цэргүүдийг тээвэрлэж ирсэн тусгай үүргийн онгоц "Чингис хаан" олон улсын нисэх буудалд өнөөдөр газардлаа. Нислэгээр 43 цэргийн алба хаагч иржээ.
Буянт-Уха боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын /ахлах/ байцаагчид зорчигчдын биеийн халууныг хэмжиж, эрүүл мэндийн тандалт хийж, шаардлагатай бусад арга хэмжээг авч ажиллалаа.
Цэргийн алба хаагчдыг 21 хоног тусгаарлана гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.
Тэднийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарлах юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
615462
1 эможи