Цагдаагийн алба хаагчид тусгаарлан ажиглах байрны аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

2020 оны 3 сарын 31

Arslan.mn

Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын алба хаагчид "Тусгаарлан ажиглах байр"-ны аюулгүй байдлыг хангах зорилгоор 24 цагаар хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байна.

Аймгийн хэмжээнд нийт долоон тусгаарлан ажиглах байранд аймгийн Онцгой байдлын газар, Сүхбаатар болон Алтанбулаг сумын Засаг даргын тамгын газар, ерөнхий боловсролын сургуулийн ажилтан, албан хаагчидтай хамтран ажиллаж байна.

Arslan.mn

Мөн тус цагдаагийн газраас Алтанбулаг сум дахь автозамын шалган нэвтрүүлэх боомтоор Оросын холбооны улсаас Монгол улс руу нэвтэрч байгаа олон улсын транзит ачаа тээврийн хамгаалалтад өдөр бүр үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615456
0 эможи
keyboard_arrow_up