БНСУ Монголд амьдарч байсан 189 иргэнээ тусгай нислэгээр авчээ

2020 оны 3 сарын 31

Arslan.mn

Дэлхийн олон улс оронд тархаад буй Covid-19 буюу коронавирусийн халдварын улмаас улс орнууд бусад улсаас иргэдээ татаж авч буй. 

Тэгвэл БНСУ Монгол Улсад ажиллаж, амьдарч буй 189 иргэнээ тусгай нислэгээр өчигдөр авсан байна. Энэхүү нислэгт нийтдээ 300 орчим хүн багтсан бөгөөд 189 нь БНСУ-ын иргэн байсан бол 111 нь Монгол Улсын иргэн байжээ.

Эдгээр монголчуудаас 73 нь БНСУ-д байнга оршин суудаг, тус улсын иргэдтэй гэр бүл болсон хүмүүс байсан бол 38 нь Монгол Улсаас БНСУ-д сурдаг оюутнууд байсан гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Эх сурвалж: News.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
2
confuse an post
angry an post
2
615454
15 эможи
keyboard_arrow_up