СТАТИСТИК: Монгол Улсын 280 гаруй иргэнд НЭГ ИХ ЭМЧ оногдож байна

2020 оны 3 сарын 30

Гуравдугаар сарын 30 дэлхийн эмч нарын өдөр. Энэ өдрийг анх 1933 оны 3 дугаар сарын 30-нд Америкийн нэгдсэн улсад тэмдэглэж эхэлсэн түүхтэй.Харин 1990 онд АНУ-ын Ерөнхийлөгч асан Ж.Буш 1990 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг “Үндэсний эмч нарын өдөр” болгон тэмдэглэх болжээ. Улмаар 1991 онд Дэлхийн эмч нарын холбооноос жил бүрийн энэ өдрийг албан ёсоор дэлхийн “Үндэсний эмч нарын өдөр” хэмээн нэрлэсэн юм байна.

Үндэсний статистикийн хорооноос энэ өдөртэй холбогдуулан тоон мэдээллийг гаргажээ.

Өнөөдөр /2019 оны 10 сарын байдлаар/ Монголын эрүүл мэндийн салбарт 52 мянга гаруй мэргэжилтэн болон албан хаагчид ажиллаж байгаагаас 11 мянга гаруй их эмч /2018 оны байдлаар 283 хүнд нэг их эмч/, 12 мянга орчим сувилагч энэ салбарт ажилладаг юм байна.

Тэдний 42,815 нь эмэгтэй, 9,459 нь эрэгтэй.

Мөн хамгийн олон их эмч Улаанбаатар хотод ажиллаж байгаа бол нэг их эмчид ногдох хүний тоогоор Хангайн бүс илүү байгаа юм.

Эмч нарын цалин улсын дунджаас 16.3 хувиар бага. Тодруулбал, тэдний дундаж цалин 940.7 мянган төгрөг байна.

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
615422
1 эможи
keyboard_arrow_up