НДШ-ээс 6 сарын хугацаатай чөлөөлөх шийдвэрт төрийн албан хаагчид ХАМААРАХГҮЙ
Монгол Улсын Засгийн газраас коронавирүсийн тархалтын үетэй холбогдуулан, эдийн засгийн арга хэмжээ авч эхлээд буй.
Тухайлбал, 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний өдөр хүртэл зургаан сарын хугацаанд аж ахуйн нэгж, компаниудыг НДШ-ээс чөлөөлөхөөр болсон явдал юм. Ингэснээр хувийн хэвшил болон тэдгээрт ажиллагсад тус бүр 13 хувийн НДШ-ээс чөлөөлөгдөж буй. Уг чөлөөлөлтөд төрийн байгууллага ба төрийн албан хаагчид хамрагдахгүй билээ.
Мөн хувиараа НДШ төлдөг иргэдийг зургаан сарын хугацаатай чөлөөлөх шийдвэрийг Засгийн газраас нэмж гаргасан юм.
Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам “Нийгмийн даатгалын шимтгэл зургаан сарын хугацаатай чөлөөлөх шийдвэрт төрийн албан хаагчид хамаарахгүй. Хувийн хэвшилд ажилладаг иргэд НДШ болон ХХОАТ-аас чөлөөлөгдөж, хөдөлмөрийн гэрээнд заасан дүнгээр буюу цалингаа бүтнээр нь авна“ гэсэн тодруулга өгчээ.