Өнөөдөр болох үйл явдлын тойм

2014 оны 7 сарын 23

10:00 цагаас Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, ИТХ, дүүргийн Улаан загалмай нийгэмлэг хамтран “Аюулгүй цус амьдрал бэлэглэнэ” өдөрлөг зохион байгуулж төрийн албан хаагчид болон иргэд сайн дураараа цусаа өгч донорын эгнээнд нэгдэнэ. Утас: 91399149

10:00 цагаас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын зөвлөлийн хурлаар Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн төр захиргааны авто бааз, Нийслэлийн онцгой байдлын газрын авто баазуудад хийсэн хяналт шалгалтын дүнг нээлттэй хэлэлцэнэ. Хурал Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байранд болно. Утас:9907-0909

10:00 цагаас Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, НҮБ-ийн Хүүхдийн сан, Гэр бүлийн боловсролын “Сэтгэлийн учиг” ТББ-тай хамтран нийслэлийн хэмжээнд 9 дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн 27 мэргэжилтэн, хорооны 70 нийгмийн ажилтан, 152 хорооны хэсгийн ахлагч нийт 249 хүнийг “Гэр бүл ба хөршийн холбоо”, ”Амьдралд бэлэн”, “Хүүхдийг хүмүүжлийн эерэг аргаар хүмүүжүүлэх нь” сэдэвт 3 цуврал цогц сургалтанд 07-р сарын 16-24-ний өдрүүдэд хамруулж сургагч багшаар бэлтгэж байгаа талаарх мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурлыг Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газарт зохион байгуулна. Утас:98648204

10:00 цагаас Их дээд сургуульд суралцангаа цэргийн алба хаах боломжийг олгож байгаа "Оюутан-цэрэг" хөтөлбөрийн үйл ажиллагаатай танилцах сэтгүүлчдийн баг Соёлын төв өргөөний үүднээс нэгдсэн унаагаар явна. Утас: 99299634, 99160187

12:00 цагаас "Гудамж" төслөөс Гандангийн дэнжийн гэр хорооллыг өөрчлөх ажлын хүрээнд хийсэн Орхоны 6-р гудамжны бүтээн байгуулалтын ШИНЭ ГУДАМЖ-ийг нээх ёслол болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6154
0 эможи
keyboard_arrow_up