Коронавирусын халдварын 571678 тохиолдол бүртгэгджээ

2020 оны 3 сарын 29

Arslan.mn

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр дэлхий дахинд коронавирусын халдварын нийт 571678 тохиолдол бүртгэгдэж, 26494 хүн нас баржээ. Коронавирусээр халдварласан хүний тоо нэг өдрийн дотор 62 мянгаар нэмэгдсэн бол нас барсан хүний тоо 3159 болсон байна.

Халдвар авсан болон халдварын улмаас нас барсан тохиолдлуудын дийлэнх нь Европын бүс нутгуудад бүртгэгджээ. Европт нэг өдрийн дотор халдвар авсан хүний тоо 37646-аар нэмэгдсэн бол нас барсан хүний тоо 2635-аар нэмэгдсэн байна.

БНХАУ, БНСУ, Япон зэрэг Номхон далайн баруун бүс нутагт бямба гарагийн байдлаар нийт 101462 тохиолдол бүртгэгдэж, 3592 хүн нас баржээ. Халдварын 100314 тохиолдол бүртгэгдсэнээр Өмнөд болон Хойд Америк гуравдугаарт тэмдэглэгдэж байна.

Коронавирусээр үүсгэгдсэн өвчний улмаас АНУ-д 2000 гаруй хүн нас барсан тухай Жонс Хопкинсийн нэрэмжит их сургууль мэдээлсэн байна.

Бямба гарагийн орой гэхэд тус улсад “COVID-19”-ын халдвар авсны улмаас нас барсан хүний тоо 2010 болж нэмэгджээ. Одоогоор халдвар авсан 121117 тохиолдол АНУ-д бүртгэгдээд байна.

“New York Post” сонины мэдээлснээр, сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд Нью-Йорк муж улсад 14 минутанд нэг хүнд халдварлаж, 17 минут тутамд коронавирусын улмаас нэг хүн нас барж байгаа ажээ. Тус муж улсад коронавирусний улмаас нас барсан хүний тоо 450-д хүрсэн байна.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615393
0 эможи
keyboard_arrow_up