Коронавирусийн шинэ шинж тэмдгийн талаар мэдээлэв
2020 оны 3 сарын 29
Коронавирусийн шинж тэмдэг конъюнктивит буюу нүдний салстын үрэвсэл байдлаар илэрч байгаа талаар АНУ-ын нүдний эмч эрдэмтэд мэдээллээ. Тус улсын судлаачид “ковид19” вирусийн эсрэг тулж ажилласан БНХАУ-ын эрдэмтэдтэй мэдээлэл солилцож, Нэгдсэн улсын байдалтай харьцуулсны үндсэн дээр дээрх дүгнэлтийг хийсэн байна. Тодруулбал, “ковид19” вирусийн халдвар авсан 30 өвчтөн тутмын нэгд нүдний салст бүрхүүлийн үрэвсэл өвчний шинж тэмдэг илэрч байжээ. АНУ-ын Нүдний эмч нарын холбоо уг дүгнэлтдээ үндэслээд “АНУ даяар яаралтай тусламжаас бусдаар нүдний эмчилгээ, оношлогоог зогсоох ёстой” гэсэн зөвлөмж гаргасан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
615390
0 эможи