Өмнөд Солонгос улс коронавирусийн халдвартай хүмүүсийн 50 хувийг эдгээж чадсанаа зарлав
Өмнөд Солонгосын засгийн газар тус улсад илэрсэн коронавирусийн халдварын нийт тохиолдлын 50 хувийг эмчилж, эдгээсэн амжилтаа өчигдөр зарлажээ.
Бямба гарагийн байдлаар Өмнөд Солонгост нийт 4,811 өвчтөн Covid-19 өвчнөөсөө бүрэн салж, эмнэлгээс гарсан байна.
Харьцуулбал өчигдрийн байдлаар тус улсад илэрсэн нийт халдварын тоо 9,478 байжээ.
“50 хувийн эдгэрэлт бол манай улсын хувьд жижиг боловч тэмдэглэвэл зохих амжилт. Гэхдээ бидний ажил дуусах болоогүй байна” гэж Өмнөд Солонгосын эрүүл мэндийн яамны хэлтсийн захирал Юүн Тэ Хо хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.
Өргөн хүрээнд хэрэгжүүлсэн оношилгоо, судалгаа болон нийгэмд халдвараас сэргийлэх арга замыг сайн сурталчилсан, эмч сувилагч нарын эмчилгээний арга барил сайжирсан зэрэг хүчин зүйлс
50 хувийн босгыг давахад нөлөөлсөн гэж тэр онцолжээ.
Өмнөд Солонгост өнөөдрийн байдлаар 144 өвчтөн нас бараад байгаа нь тахалд нэрвэгдсэн бусад улс орнуудтай харьцуулахад цөөн тоо юм.
Тэдгээрийн ихэнх нь тахлын голомт болсон Дэгү хот орчимд бүртгэгджээ.
Эх сурвалж: ikon.mn
|